Еврокомисс: Кремлийн өдүүлсэн дайн дэлхий даяар хүнсний аюулгүй байдалд заналхийлж байна

Оросын Украинд өдүүлсэн дайн дэлхий даяар хүнсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляен мэдэгджээ. Тэрбээр Европын хүмүүнлэгийн форум дээр ийм мэдэгдэл хийсэн талаар CNN агентлаг дамжуулсан байна.
"Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний Украины эсрэг түрэмгийллийн үр дагавар нь Европоос хальж байна. Хүмүүнлэгийн хэрэгцээ урьд хожид байгаагүй хэмжээнд хүрлээ, Кремлийн өдүүлсэн дайн дэлхий даяар хүнсний аюулгүй байдалд заналхийлж байна" хэмээн Урсула фон дер Ляен мэдэгджээ.
Түүнчлэн 2024 он гэхэд Европын холбоо дэлхий дахины хүнсний хомстолын асуудлыг шийдэхийн тулд 2,5 тэрбум еврог зарцуулна гэж тэрбээр онцолсон байна. Энэ нь хүнсний аюулгүй байдал алдагдсаны улмаас хохирч буй бүс нутгуудад тусална гэж Еврокомиссын тэргүүн мэдэгджээ. Түүнчлэн Европт хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд Европын холбоо тусгай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсон талаар Урсула фон дер Ляен мэдэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ