"The Insider"-ийн сурвалжлагч Киевт амиа алджээ

img

Оросын цахим хэвлэл болох "The Insider"-ийн сурвалжлагч Оксана Баулина ажил үүргээ гүйцэтгэж яваад Киевт амиа алдсан талаар тус хэвлэл мэдээлжээ.

 

"Тэр довтолгооны дараах сүйрсэн хотын сурвалжлага хийж явсан. Ингээд Подольск дүүрэгт ажлаа хийж явахдаа пуужингийн цохилтод өртөж амиа алдлаа. Түүнтэй хамт өөр нэг иргэн амиа алдсан бол сурвалжлагтай хамт явж байсан хоёр хүн шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн" хэмээн The Insider  мэдээлжээ. 

 

Сурвалжлагч Бабулина Украинд ажиллах үеэрээ Львов болон Киев хотоос хэд хэдэн сурвалжлага бэлтгэн уншигчдад хүргэсэн байна. Оксана Бабулина 42 настай байжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ