Британи Украинд 6000 пуужин өгнө

Пүрэв гарагт Брюссельд болох НАТО болон G7-ийн орнуудын төрийн тэргүүнүүдийн шуурхай уулзалтан дээр Борис Жонсон Украинд шинэ зэвсэглэл нийлүүлэх болсон талаараа зарлана гэж ВВС агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Их Британи улс Украинд 6000 пуужин олгохын дээр Украины цэрэг, нисгэгчдэд төлбөр болгон 25 сая фунт гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. Шинээр нийлүүлэх пуужингуудыг Британиас Украин руу илгээсэн 4000 пуужин дээр нэмэж олгох аж.
Түүнчлэн ВВС агентлаг Орос болон Украин хэлээр мэдээлэл дамжуулдаг албадад дэмжлэг болгон Британийн засгийн газраас үзүүлсэн нэмэлт 4,1 сая фунт санхүүжилтийг хүлээн авах аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ