Кадыров: Чеченийн өндөр бэлтгэгдсэн дайчдыг Украин руу илгээлээ

Бүгд Найрамдах Чечень Улсын тэртгүүн Рамзан Кадыров байлдаан болж буй Украин руу нэмэлт хүч илгээсэн талаараа Телеграм хуудсандаа бичжээ.
Оросын "тусгай цэргийн ажиллагаа" явагдаж буй газар руу Ахмад Кадыровын нэрэмжит тусгай зориулалтын цагдаагийн хорооны дайчдыг илгээсэн, тэд хамгийн өндөр бэлтгэлтэй, байлдааны чадвартай дайчид гэж Рамзан Кадыров мэдэгдсэн байна.
Тэрбээр гуравдугаар сарын 22-ны өдөр дайчдыг биечлэн үдэж өгч, ОХУ-ын Ерөнхийлөгч, Оросын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Владимир Путиний өмнөө тавьсан даалгавруудын чухлыг сануулсан гэдгээ онцолжээ.
Кадыровын онцолсноор Украин руу илгээсэн Чеченийн дайчид хамгийн сүүлийн үеийн зэвсэг хэрэгсэлтэй гэнэ. Түүнчлэн командлалын тушаалыг хэр чанартай, шуурхай биелүүлэхээс Орос, Украины ард түмний ирээдүй хамаарна гэж Кадыров цохон тэмдэглэжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ