Anonymous Оросын Төв банкны нууц мэдээллийг дэлгэнэ гэв

Олон улсын хакерчдын бүлэг болох Anonymous Оросын Төв банкны мэдээллийн санг хакердсан бөгөөд нууц гэрээ бүхий 35 мянга гаруй файлыг ойрын 48 цагт багтаан нийтэд дэлгэнэ гэж мэдэгджээ.
"Anonymous бүлгэм Оросын Төв банкийг хакердсан. Нууц хэлэлцээр бүхий 35 мянга гаруй файлыг 48 цагийн дотор нийтлэнэ" хэмээн энэ бүлэг Твиттер хуудсандаа мэдээлсэн байна.
Эргэн сануулахад, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин "тусгай цэргийн ажиллагаа явуулах тухай" тушаалыг хоёрдугаар сарын 24-ний өдөр гаргасны дараа Anonymous бүлэг ОХУ-ын Засгийн газарт "цахим дайн" зарлаж байгаагаа мэдэгдсэн юм. Улмаар энэ бүлгийн хакерчид Оросын төрийн байгууллагуудын сайт болон төрийн оролцоо, хяналттай хэвлэлүүдийг ээлж дараалан хакердах болсон. Тухайлбал, Оросын Ерөнхийлөгчийн сайт, Онцгой байдлын яамны сайт зэрэг төрийн байгууллагууд, Российская газета зэрэг хэвлэл мэдээллийн сайтууд руу цахим халдлага үйлдэж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ