Чөлөөлсөн газарт 240 хүүхдийн ортой цэцэрлэг барина

Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 17 дугаар цэцэрлэгийн баруун талын зөвшөөрөлгүй 21 гаражийг өнөөдөр буулгаж, газрыг чөлөөллөө.
Чөлөөлсөн энэ газарт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 17 дугаар цэцэрлэгийн 240 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгыг барина. Цэцэрлэгийн өргөтгөл барих гүйцэтгэгчээр “Тамга-Уул” ХХК шалгарсан бөгөөд энэ амралтын өдрөөс барилгын ажлаа эхлүүлэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ