Путин хийн төлбөрийг рублиэр хийхийг үүрэгдэж, рубль чангарч эхлэв

Европын болон бусад "нөхөрсөг бус орнууд" руу нийлүүлэх Оросын хийн төлбөрийг рублиэр хийхийг Владимир Путин үүрэгджээ. Ингэснээр Оросын Төв Банк болон Засгийн газар долоо хоногийн дотор холбогдох журмыг боловсруулах ёстой аж.
Путиний өгүүлснээр, Орос улс доллар, евро зэрэг валютаас татгалзаж, байгалийн хийгээ рублиэр зарахаар болсон гэнэ. Тооцоо хийх валютад өөрчлөлт орсон ч өмнө нь байгуулагдсан гэрээнд тусгасан хэмжээ, үнэ, үнэ зохиох зарчим өөрчлөгдөөгүй гэж Путин цохон тэмдэглэжээ.
Түүний энэ мэдэгдэл Оросын үндэсний валютын ханшид нөлөөлсөн байна. Путин гуравдугаар сарын 23-ны өдөр ийм мэдэгдэл хийснээс хэдхэн минутын дараагаас доллартай харьцах рублийн ханш чангарч эхэлжээ. Мөн доллараас татгалзах энэ ажилд Хятад улс Оросын холбоотон болно гэж шинжээчид үзэж байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ