Оросын эсрэг 7000 гаруй хориг үйлчилж байна

img

Хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "тусгай цэргийн ажиллагаа" эхлүүлэх тухай тушаалд гарын үсэг зурснаар Украинд өнөөгийн дайн эхэлсэн юм. Орос ийнхүү Украин руу довтолж эхэлмэгц барууны орнууд Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ тавьж эхэлсэн. Байлдааны ажиллагаа зогсоогүй, хэлэлцээ үр дүнд хүрээгүй байгаа тул дэлхийн улс орнууд Оросыг чиглэсэн хоригуудаа өргөжүүлсээр, өнөөдөр ОХУ дэлхийн түүхэн дэх хамгийн их хоригт орсон улс болоод байна. 

 

ОХУ-ын хуулийн этгээд болон хувь хүмүүсийн эсрэг авч хэрэгжүүлсэн хориг арга хэмжээний тоо хэдийнэ 7000-ыг давжээ. Хоёрдугаар сарын 22-ны өдрөөс өмнө 2754 хориг үйлчилдэг байсан бол өнөөгийн хямрал үүссэний дараа 4400 хориг нэмж тавьсан байна. 

 

Өмнө хоригууд нь ОХУ Крымийг өөртөө нэгтгэсэнтэй холбоотой бөгөөд 2014 онд Крымд олон нийтийн санал асуулгаар ОХУ-ын бүрэлдэхүүнд багтах шийдвэр гарч, Крымийн Бүгд Найрамдах Улс болон Украинаас салсныг дэлхийн олон улс орон "Украины нутаг дэвсгэрт халдсан хэрэг" хэмээн үздэг юм. 

 

Крымийн асуудлаас найман жилийн дараа ОХУ ийнхүү хөрш орон руугаа халдсанаар өдгөө дэлхийн түүхэн дэх хамгийн их хоригт орсон улс болоод байна. Хамгийн ихээр хоригт өртдөг орнуудтай харьцуулвал, цөмийн зэвсэг боловсруулдаг гэдгээрээ бурууддаг Ираны эсрэг 3616 хориг, Сирийн эсрэг 2608, пуужин болон цөмийн хөтөлбөрийнхөө улмаас "адлагддаг" Хойд Солонгосын эсрэг 2077 хориг үйлчилж байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

болоогүйээ 10000 хүрнэ харин хоригоос гарч дуустал 100 жил болно тэр хүртэл орос сөнөчихгүй бол
2022-03-25
Goyo shuu. Muusain Orosuudiin handiig darj booloo bolgoh heregtei
2022-03-25
Зочин:
Хоригийн тоо их байгаа нь Орос, Хятадын хөгжил Америкийн шээсийг ямар их гоожуулж байгаагийн яруу тод илрэл мөн болой.
2022-03-24
Ха ха:
Одоо манайх ямааны махан дээрээ хориг тавьчихаасай
2022-03-24