Nestle компани Орост цаашид татвар төлөхгүй гэв

Nestle Оросын зах зээлээс KitKat болон Nesquik брэндүүдээ гаргахаар болжээ. Түүнчлэн энэ улс руу өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхээ зогсоохоор болсон байна.
"Украинд дайн үргэлжилж байгаа үед Орос дахь манай үйл ажиллагаа гагцхүү хүүхдийн тэжээл, эмнэлгийн хүнс зэрэг нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн дээр л төвлөрнө. Бид ашиг орлого олох гэж зорихгүй. ийм алхам нь манай зорилго болон үнэт зүйлд нийцэх юм" хэмээн компанийн мэдэгдэлд өгүүлжээ.
Цаашлаад Nestle компани Орост ашиг олох гэж эсвэл аливаа татвар төлөхөөр төлөвлөөгүй хэмээн онцолсон байна. Түүнчлэн нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний худалдаанаас олсон орлогыг хүмүүнлэгийн тусламж үзүүлэх байгууллагуудад шилжүүлнэ хэмээн мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ