БНХАУ: Тайваньтай нэгдэхэд юу ч саад болохгүй

Эх газрын Хятад Тайваньтай нэгдэхэд юу ч саад болохгүй гэж Хятадын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч У Цянь мэдэгджээ. Энэ талаар Жэнминь жибао сонин мэдээлсэн байна. Украины хямрал эхэлснээс хойш Тайванийн эрх баригчид Украин болон Тайванийн асуудлыг холбохоор хичээж байгаа талаар БХЯ-ны төлөөлөгч мэдэгджээ.
"Тайвань бол Украин биш. Тайванийн асуудал Украиныхаас зарчмын хувьд ялгаатай. <...> Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг, харин Тайванийн асуудал бол хөндлөнгөөс оролцож боломгүй Хятадын дотоод асуудал юм" хэмээн У Цянь мэдэгджээ.
Түүнчлэн Тайвань БНХАУ нэгдэх ёстой гэж тэрбээр мэдэгдсэн байна.
"Тайванийн хоолойн хоёр эрэг нэгдэх ёстой, тэд нэгдэх нь гарцаагүй. Энэ бол түүхэн хандлага, нэг ч хүн, ямар ч хүч үүнд саад болж чадахгүй" хэмээн У Цянь цохон тэмдэглэжээ.
Энд дуулгахад, Бээжин Тайванийг БНХАУ-ын нэг муж, нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг хэмээн үздэг юм. 1949 онд Коммунист намтай иргэний дайнд орж, ялагдсан Гоминьданы намын засгийн газар энэ арал руу дүрвэсэн. 1970-аад он хүртэл Бүгд Найрамдах Хятад Улс бүх Хятадын хууль ёсны эрх баригчид тооцогддог байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ