Дорноговь аймагт өвөлжөө, малын бууц шатжээ

img

 

Айлын өвөлжөө, малын бууц шатжээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Өнгөт багийн “Элгэнтийн хөндий” гэдэг газар өвөлжөө, малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 18:36 цагт хүлээн авсан байна.

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчид 34 км замыг туулан 19:17 цагт очиход малчин Н-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар, 20 тн орчим малын хөрзөн шатаж байсныг 1 цаг 8 минут ажиллаж унтраажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ