Улаанбаатар-Улаан-Үдийн хооронд өдөрт гурван автобус явна

ОХУ Монголтой хиллэдэг хуурай замын хилийн хязгаарлалтыг цуцлах шийдвэрийг гуравдугаар сарын 24-ний өдөр гаргасан. Ингэснээр Алтанбулаг-Хиагт боомтоор гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн зорчигч тээврийн үйл ажиллагаа сэргэх юм.
Үүнтэй холбоотойгоор Буриадын холбогдох албаныхан өдөр бүр Улаан-Үд-Улаанбаатарын чиглэлд гурван автобус явуулах боломжиыйг хэлэлцэж байгаа гэж Буриадын "Номер один" сонин мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Монголын тал ч мөн тооны автобус явуулахаар судалж байгаа аж.
"Нэг талын тасалбарын үнэ 2000 рубль байхаар ярилцаж байна. Энэ үнэ өндөр биш, Учир нь эндээс Эрхүү орох тасалбар гэхэд л 1200 рубль байдаг" хэмээн Улаан-Үдийн автобусны эзэн Игорь "Номер один" сонинд ярьжээ.
Тасалбарын үнэ өндөр байсан ч Монгол руу автобусаар зорчих хүмүүсийн тоо их байна гэж тооцоолж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ