Өглөөний 05.00 цагаас Хүний хөгжлийн мөнгөнд дугаарлаж байна
Сар бүр иргэн бүрт олгож байгаа Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөгийг авахын тулд сар бүрийн 15-ны өдрийн өглөөний 05.00 цагаас эхлэн иргэд банкны үүдэнд дугаарлан зогсдог болжээ. Энэ сарын хувьд Хүний хөгжлийн мөнгө хугацаанаасаа бага зэрэг хожимдож орсон тул бүр ч илүү оочер, дугаарлалт үүсгэсэн байлаа. Энэ мөнгийг авахаар ирсэн олны дунд нялх хүүхдээ тэвэрсэн, жирэмсэн эхчүүдээс эхлээд ач, зээгээ дагуулсаар ирсэн таяг тулсан өвөө, эмээ голдуу харагдав. Банк руу орохоор эдгээр хүмүүс эртлэн ирсэн хэдий боловч залуу хүмүүсийн хөлд дайрагдахаас болгоомжлон өдрийн турш банкны үүд сахиж суудаг ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ