Хельсинки-Петербург чиглэлд галт тэрэг явахаа болино

Оросын Петербург хот болон Финляндын нийслэл Хельсинки хооронд зорчигч тээвэрлэдэг Allegro галт тэрэг гуравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн явахгүй гэж ВВС мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, цаашид энэ галт тэргийг ашиглах нь зохисгүй гэж Финляндын Европын асуудал эрхэлсэн сайд Тютти Туппурайнен мэдэгдсэн байна. "Бид өнөөг хүртэл галт тэргийг зохих ёсоор нь ашигласан. Финляндчуудыг нутаг руугаа явах боломжийг олгохын тулд ийнхүү галт тэргийг аялуулж байлаа. Энэ хугацаанд Оросыг орхин гарах хүсэлтэй хүмүүс гарч амжсан" гэж Финляндын Зорчигч тээврийн компанийн захирал мэдэгджээ.
Allegro галт тэрэг нь Оросын төмөр замтай хамтарсан, Финляндын компанид харьяалагддаг бөгөөд Оросын төмөр зам АНУ-ын хоригт багтсан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ