Байден: Оросын эрх баригчдыг солихыг уриалаагүй

img

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Путинтэй холбоотой мэдэгдэл хийсэн нь өнгөрсөн амралтын өдрүүдэд ихээхэн шуугиан тарилаа. 

 

Тэрбээр Варшавт үг хэлэх үеэрээ "Бид гэрэл гэгээ, ардчилал, эрх чөлөөнд тэмүүлж байна. Энэ хүн төрийн эрхэнд үлдэж болохгүй" хэмээн Путиний талаар мэдэгджээ.

 

Үүний дараа түүнээс "Оросын Ерөнхийлөгчийг солихыг хүсэж байгаа" эсэх талаар сэтгүүлч асуухад Байден "үгүй" хэмээн хариулсан байна. Байден ийнхүү мэдэгдсэний дараа Америкийн албаны этгээдүүд тэр дундаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Ерөнхийлөгчийнхөө үгийг тайлбарлаж, Путинийг эрх мэдлээс холдуулах талаар хэлээгүй, харин Украины эсрэг дайн өдөөхийг нь хүлээн зөвшөөрч болохгүй гэдэг утгаар нь хэлсэн хэмээн мэдэгджээ.

 

Түүнчлэн Барууны зарим орны төрийн тэргүүнүүд Байдены мэдэгдлийг дэмжихээс татгалзсан байна. Мөн Путинтэй холбоо харилцаатай байгаа цөөн улс төрчдийн нэг болох Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Украин руу түрэмгийлсэнтэй холбоотойгоор үг, мэдэгдлээр дайн өдөөхөөс түтгэлзэхийг уриалжээ.

 

Г.Бямбасүрэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Үнэн бодит тэнцвэртэй мэдээлэл хүсэж байна:
Маш зөв харж, худлаа хальт мульт англи хэлтэй үгүй бол гүүглэ транслет хийгээд мэдээгээ будаа идэж бэлтгэж байна, олон талын мэдээллийг авч анализ хийж тэнцвэртэй мэдээлэл хийхгүй байснаас дотроо хүртэл хоёр тал болж үймэхэд хүрч байна, хэвлэл мэдээллийн салбарт олны өмнө хүлээсэн үүрэг гэж байхгүй тэрийгээ мэддэг сэтгүүлч ч алга
2022-03-30
зочин:
Орос, Украины дайн нүдийг минь тодорхой хэмжээгээр нээлээ. Тэр юу гэвэл манай Монгол улсын хэвлэл мэдээллийн ажилтнууд, хэвлэл мэдээллийн газрууд (радио, телевиз, сонины газрууд) дан ганц англи хэлээр гарсан барууны тархи угаасан мэдээг орчуулан өдөр бүр мэдээлдэг юм байна. Өнөөгийн байдлаар Орос, Хятад хэл мэддэг хүн нэн ховордсон тул эдгээр орнуудын хэл болох орос, хятад хэл дээр гарсан мэдээг орчуулан мэдээллийг олон нийтэд тэнцвэртэй хүргэж чаддадгүй юм байна. Өөрөөр хэлвэл монголчууд хэт нэг талыг барьсан барууны тархи угаалтаар угаасаа жижигхэн тархиа өдөр бүр салам угаалгадаг юм байна. Новш гэж!!!
2022-03-28
Үнэн бодит тэнцвэртэй мэдээлэл хүсэж байна:
Маш зөв харж, худлаа хальт мульт англи хэлтэй үгүй бол гүүглэ транслет хийгээд мэдээгээ будаа идэж бэлтгэж байна, олон талын мэдээллийг авч анализ хийж тэнцвэртэй мэдээлэл хийхгүй байснаас дотроо хүртэл хоёр тал болж үймэхэд хүрч байна, хэвлэл мэдээллийн салбарт олны өмнө хүлээсэн үүрэг гэж байхгүй тэрийгээ мэддэг сэтгүүлч ч алга
зочин:
Америк, Африк, Автрали тивийн бүх улсуудын болон Ази тивийн Энэтхэг мэтийн томоохон улсуудын уугуул иргэдийг бүгдийг нь зэр зэвсгийн хүчээр алж хядан, хүйс тэмтэрч, үлдсэнийг нь хэдэн зууны туршид олзлон боолчилж, эдгээр улсуудын байгалийн баялагийг нь хэдэн зууны туршид хуу хаман тонон дээрэмдсэн Англи, Америк мэтийн барууны орнуудын нүгэл хэдэн зууны туршид , хэдэн мянган жилийн туршид хэзээ ч арилахгүй хүн төрөлхтөний эсрэг үйлдсэн нүгэлт гэмт хэрэг юм. Энэ нүгэл хэдэн үеэр ч арилахгүй бөгөөд Англи, Америк мэтийн барууны орнууд энэ нүглийнхээ үйлийн үрийг мөнхөд эдэлсээр байх болно. Мал шиг болохгүй тулд дэлхийн түүхийг уншицгаа!!!
2022-03-28
зочин:
АНУ 1945 онд Японы Нагасаки, Хиросима хотод атомын бөмбөг хаяж, 200 мянган хүнийг ганцхан хоромын дотор устгажээ. Мөн АНУ 1970-аад онд Вьетнамд хүнийг эгшин зуур хордуулан алах “Эйджент” хэмээх химийн зэвсэг хэрэглэн олон мянган вьетнамчуудыг химийн асар хүчтэй хороор хордуулан устгажээ. Одоо АНУ дэлхийн хүн амыг бөөнөөр өвчлүүлэн үхүүлэх коронавирус мэтийн биологийн (бактерлогийн) зэвсэг үйлдвэрлэх ажиллагааг дэлхий даяр эрчимжүүлж байна. Дэлхийг дангаараа жанжлах бодолтой дээрэмчин АНУ-аас болгоомжлогтун!!!
2022-03-28