Шойгугийн бие муудсан гэв

Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу олны өмнө гаралгүй удсан талаар хэвлэлүүд мэдээлж, олны анхаарлыг ихээхэн татсан юм. Өнгөрсөн долоо хоногт түүнийг "зүрхний шигдээс болсон" гэсэн мэдээлэл гадаадын хэвлэлүүдээр гарсан ч Оросын хэвлэлүүдээр "Батлан хамгаалахын сайд Аюулгүйн зөвлөлийн хуралд оролцсон", "үүрэг өгсөн" гэх зэрэг мэдээллүүдийг дамжуулж, түүний оролцсон гэх хурлын бичлэгийг телевизийн сувгуудаар харуулсан. Харин энэ нь "хуучин бичлэг байсан" гэх мэдээлэл хэвлэлүүдээр тархаж эхэлсэн.
Шойгуг үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа мэтээр мэдээлж байгаа ч үнэндээ эмнэлэгт хэвтсэн талаарх мэдээллийг төрөл бүрийн эх сурвалжууд дамжуулсаар байна. Хамгийн сүүлд гэхэд Украины Дотоод хэргийн сайдын зөвлөх Антон Геращенко энэ талаар мэдэгдэл хийжээ.
"Шойгу зүрхний шигдээс болсон. Ард түмэнд түүнийг амьд, эрүүл байгаа гэдгийг харуулахын тулд гуравдугаар сарын 11-нд хийсэн бичлэг үзүүлж байсан. Үнэндээ Шойгугийн бие муудсан, Бурденкогийн нэрэмжит эмнэлэгт эмчлүүлж байгаа" хэмээн Геращенко мэдэгджээ.
Энд дуулгахад, Сергей Шойгу олны өмнө гараагүй удсан талаар хэвлэлээр мэдээлсний дараа Кремлийн албан ёсны төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд хандан "Шойгу ажил ихтэй" хэмээн тайлбарлаж байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ