ВИДЕО: Оскарын үеэр эхнэрийнх нь талаар хошигносон хөтлөгчийг Уилл Смит алгаджээ

Холливудын жүжигчин Уилл Смит хошин шогийн жүжигчин Крис Рокыг Оскарын шагнал гардуулах үеэр алгаджээ. Тэрбээр "Шилдэг баримтат кино" ангилалд нэр дэвшигчдийг зарлах үеэрээ Уилл Смитийн эхнэр Жейда Пинкетт-Смитийн богино үсний засалттай холбоотойгоор хошигносон байна. 

 

"Жейда, чамд хайртай шүү. "Цэрэг Жейн-2" кинон дээр чамайг гарахыг хүлээж тэсэхгүй нь" хэмээн хөтлөгч хэлж, Смитийн эхнэрийг энэ кинон дээр үсээ хуссан байдалтайгаар гардаг Деми Мурын дүртэй адилтгажээ. 

 

Уилл Смитийн эхнэр аутоиммунийн өвчнөөр өвдөж, улмаар үс нь ихээр унаж байгаагийн улмаас үсээ хуссан байна.

 

Хөтлөгч ийм хошигнол хийсний дараа Уилл Смит суудлаасаа босон тайзан дээр гарч очоод, хөтлөгчийг алгаджээ. Харин үүний дараа Уилл Смит "Ричард хаан" киногоороо шилдэг эрэгтэй дүрийн шагнал авсныхаа дараа хөтлөгчөөс уучлалт гужйсан байна. Мөн энэ үеэр Уилл Смит уйлж, амьдрал дээр гэр бүлээ хамгаалах нь хамгийн чухал хэмээн өгүүлжээ.

 

Оскарын шагнал гардуулах ёслолын арга хэмжээ Лос-Анжелес хотод, "Dolby Theatre"-д үргэлжилж байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ