Канадын супермаркетууд Оросын бүтээгдэхүүнийг лангуунаасаа буулгаж байна

img

Канадын сүлжээ супермаркетууд Орост үйлдвэрлэсэн бараануудыг лангуун дээрээсээ буулгаж байгаа талаар Globe and Mail мэдээлжээ. Энэ нь Орос Украинд дайн өдүүлсэн, улмаар Оросын эсрэг хориг арга хэмжээ тавьсантай холбоотой аж.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, худалдаа эрхлэгчид Канадын олон мужид Оросын архи худалдаалахаа зогсоосны дараа ийм шийдвэр гаргасан байна. Sobeys, Safeway,FreshCo гэсэн сүлжээ дэлгүүрүүдийг эзэмшдэг компани гуравдугаар сарын эхнээс эхлэн Оросын бүтээгдэхүүнийг лангуунаасаа буулгасан бол  Metro Inc. сүлжээ дэлгүүр мөн л энэ жишгийг дагажээ.

 

Эргэн сануулахад, Канадын төдийгүй АНУ-ын хэд хэдэн муж Орост үйлдвэрлэгдсэн согтууруулах ундааг худалдаанаас татахыг уриалж байлаа. Энэ нь Украины ард түмнийг дэмжиж байгаагийн илэрхийлэл хэмээн тэд мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ