БНХАУ бага насны хүүхэдтэй иргэдийн орлогын татварыг бууруулжээ

Хятадын эрх баригчид гурваас доош насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн орлогын албан татварыг бууруулжээ. Энэ талаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн тушаалд дурдсан талаар Жэнминь жибао мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, 2022 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн, бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд ноогдох татварыг 1000 юаниар бууруулахаар болжээ. Мөн татварыг нэг эцэг эхд бүрэн ногдуулах эсвэл гэр бүлийн хоёрт тэнцүү хэмжээгээр хуваан ногдуулах боломжтой болсон байна.
Ийнхүү бага насны хүүхэдтэй иргэдийн татварыг бууруулсан ч төрөлтийг нэмэгдүүлж, хүн амын хөгшрөлттэй тэмцэх зорилгод чиглэгдсэн гэж эх сурвалж онцолжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ