Байден ОХУ-ын мэдэгдэлд итгэхгүй байна

ОХУ, Украины хэлэлцэгчид Стамбул хотод хэлэлцээ хийсний дараа Оросын тал Украины хойд хэсэг дэх байлдааны ажиллагаагаа сааруулна гэж мэдэгдсэн. Харин энэ мэдэгдэлд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Төрийн департаментын тэргүүн Энтони Блинкен нар үл итгэсэн байр суурьтай байгаа талаар Блинкен мэдэгджээ. Тэрбээр "дараагийн алхамд нь л анхаарлаа хандуулж байна" хэмээн онцолсон байна.
Мөн Орос, Украины энхийн хэлэлцээрт нааштай өөрчлөлт олж хараагүй, гэхдээ сайн дохио ирсэн гэж үзэж байгаагаа Блинкен илэрхийлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Оросын цэргүүдийн "бодит үйлдлийг олж хараагүй" байгаа үедээ Оросын талын мэдэгдэлд үнэлэлт дүгнэлт өгөхгүй хэмээн мэдэгдсэн байна. "Хэлсэндээ хүрэх эсэхийг нь харж л байя" хэмээн Байден мэдэгджээ.
Энд дуулгахад, Стамбулд болсон хэлэлцээний дараа Оросын тал Киевийн хойд хэсэгт байлдааны ажиллагааныхаа эрчийг бууруулна гэж Батлан хамгаалах яам нь зарласан юм. Харин энэ мэдэгдлээс хойш Оросын цэргүүд ухраагүй гэж Пентагон мэдэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ