Зеленскийг Австралийн парламентад үг хэлэхийг урьжээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг Австралийн парламентын гишүүдийн өмнө цахимаар үг хэлэхийг урьжээ. Энэ талаар Австралийн парламент мэдээлсэн байна.
"Төлөөлөгчдийн танхим Владимир Зеленскийг 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдөр цахимаар үг хэлэхийг урьсан" хэмээн парламентын мэдэгдэлд өгүүлжээ.
Австралийн Төлөөлөгчдийн танхим болон Сенатын хамтарсан хурлын үеэр Зеленскийн үгийг шууд дамжуулахаар төлөвлөсөн байна. Өмнө нь Зеленский гадаадын парламентын өмнө, тэр дундаа АНУ-ын конгресс, Их Британийн танхим, Германы Бундестаг, Израилийн Кнессет, Польшийн Сейм, Итали, Япон, Франц, Шведийн парламентад цахимаар үг хэлж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ