ДЦС IV-ийн ээлжийн ажилтан хүчдэлд цохиулж амь насаа алджээ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
ДЦС-4-т ээлжийн ажилтан амь насаа алдсан хэрэг гарсан уу?
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:
-ДЦС-4-т үйлдвэрлэлийн осол гарсан нь үнэн. Уг ослыг нуусан зүйл огт байхгүй. Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэдэг эрх зүйн акт Монгол Улсын хэмжээнд бий. Стандартын дагуу уг ослыг судлан бүртгээд мэргэжлийн байгууллагад шилжүүлсэн Мөн цагдаагийн байгууллага давхар шалгаж байгаа. Манай ээлжинд гарч байсан манай ажилтан үзлэг шалгалт хийх үеэр тоноглолын гэмтэл засах гэж байгаад хүчдэлд нэрвэгдэж амь насаа алдсан үйлдвэрлэлийн осол гарсан. Ажилтнаас болон ажил олгогчоос хамаарсан алдаа оноо бий. Үүнийг мэргэжлийн байгууллагууд дээр эцэслэн дүгнэлт гарсны дараа хариуцах тооцох асуудал ярина.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ