Пентагон: Путиний хүрээлэл түүнд худал мэдээлэл өгч байна

img

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр "тусгай цэргийн ажиллагаа" явуулах тушаал өгснөөс хойш Оросын цэргүүд Украин руу довтолж, Украины тал хариу эсэргүүцэл үзүүлэн, байлдааны ажиллагаа өрнөсөөр сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Энэ хооронд талууд хэдэнтээ хэлэлцсэн ч төдийлөн үр дүнд хүрж чадсангүй. Хамгийн сүүлд гуравдугаар сарын 29-ний өдөр ОХУ, Украины хэлэлцэгчдийн нүүр тулсан уулзалт Туркийн Стамбул хотод болсон нь нааштай үр дүнд хүрч болзошгүйг илэрхийлэх дохио өгсөн хэмээн гадны ажиглагчид үзэж байна. Түүнчлэн Орос Украинд ихээхэн ялагдаж байгаа, Путинд ойрын хүрээлэл нь ташаа мэдээлэл өгч байгаагийн улмаас Орос байлдааны ажиллагаагаа зогсоохгүй байна гэсэн мэдээлэл удаа дараа гарч байлаа. Энэ удаад ийм байр суурийг АНУ илэрхийлжээ. 

 

Тодруулбал, Оросын Ерөнхийлөгч Путин Украинд болж буй үйл явдлын талаар мэдээлэл муутай байгаа гэж Цагаан ордон дүгнэж байгаатай Америкийн Батлан хамгаалах яам санал нэгтэй байгаа гэж Пентагоны төлөөлөгч Жон Кирби сэтгүүлчдэд мэдээлсэн байна. 

 

Өмнө нь Цагаан ордны төлөөлөгч Кейт Бедингфилд мэдээлэл хийхдээ Путиний хүрээлэл түүнд үнэнийг ярихаас эмээж, байлдааны ажиллагаа болон хориг арга хэмжээнээс үүдэлтэй эдийн засгийн хохирлын талаар худал мэдээлэл өгч байна хэмээн онцолж байв. 

 

Ийм дүгнэлт өгсөн нь үнэний талтай бөгөөд энэ нь сэтгэл түгшээж байна гэж Пентагоны төлөөлөгч Кирби мэдэгджээ. 

"Энэ бол түүний арми. Түүний дайн. Тэр үүнийг сонгосон. Түүний цэргүүд Украинд хэрхэн бүтэлгүйтэж байгааг тэр эцсээ хүртэл ойлгохгүй байна гэдэг нь зарим талаар болгоомжлол төрүүлж байна" хэмээн Кирби мэдэгджээ. 


Пентагоны төлөөлөгчийн өгүүлснээр, Путин мэдээлэл муутай байгаа нь сөргөлдөөнийг зогсоох хэлцлийн үеэр буруу шийдвэр гаргахад нөлөөлж болзошгүй гэнэ. 


“Нөхцөл байдал тун тааруу байгаа талаар тэр бүрэн мэдээлэл аваагүй нөхцөлд хэлэлцэгчид нь хэрхэн тохиролцоонд хүрэх вэ?” хэмээн Кирби өгүүлсэн байна. 


Орос амлалтдаа хүрээгүй, гэхдээ...

 
Гуравдугаар сарын 29-ний өдөр болсон хэлцлийн дараа Оросын тал Киевийн хойд хэсэг дэх байлдааны ажиллагаагаа бууруулна гэж мэдэгдэж байлаа. Гэсэн ч гуравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар цэргээ эргүүлэн татсан тохиолдол тун цөөн, энэ нь байлдааны ажиллагааг бууруулах гэсэндээ биш цэргүүдээ сэлгэн байршуулж, өөр талаас довтолж болзошгүйг илэрхийлж байж болзошгүй гэж АНУ үзэж байгаа юм. Харин гуравдугаар сарын 30-ны үдэш гарсан мэдээллээр Оросын цэргүүд Чернобылийг орхиж эхэлсэн гэнэ. 


Тодруулбал, Оросын цэргүүд Чернобылийн атомын цахилгаан станцыг орхиж, Беларусийн нутаг дэвсгэр рүү хөдөлж эхэлсэн талаар Пентагоны нэрээ нууцалсан эх сурвалж Франц Пресс, Аль-Арабия гэсэн хэвлэлүүдийн сэтгүүлчдэд мэдээлсэн байна. 
“Чернобыль бол Оросын тал цэргүүдийнхээ хэсгийн байршлыг өөрчилж буй газруудын нэг. Цэргүүд Чернобылиэс Беларусь руу явж байна. Тэд одоо бүгд явсан гэж хэлж чадахгүй” хэмээн эх сурвалж Франц Прессд өгүүлсэн байна. 


Энд дуулгахад, Оросын цэргүүд дайн эхэлсэн өдөр буюу хоёрдугаар сарын 24-ний өдөр л Чернобылийг хяналтдаа оруулсан юм. 


Ийнхүү Чернобылийн нутгаас Оросын цэргүүд хөдөлж байгаа шинж тэмдэг ажиглагдсан бол бусад газарт байлдааны ажиллагаа зогсоогүй талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, ОХУ байлдааны ажиллагаагаа сааруулах амлалт өгсөн ч  Черниговск муж руу Оросын арми довтолсон хэвээр байгаа талаар тус мужийн захирагч Вячеслав Чаус мэдэгджээ. 


Гуравдугаар сарын 30-ны өдөр энэ муж руу тасралтгүй довтолсны улмаас орон сууц, дэд бүтэц, номын сангийн барилгууд, худалдааны төвүүд эвдэрсэн байна. 


Киев мужийн Бучанск дүүрэгт ч нөхцөл байдал хүнд байгаа аж. Энэ мужийн Ирпень хотыг чөлөөлсөн гэж саяхан мэдэгдэж байсан ч энд байлдаан үргэлжилсээр байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Орос ах нар Украйныг баруунтай нь ёстой няцлах шиг болж бна даа. Барууны хөлсний барлагуудад ялалтын баярын мэнд хүргэе.
2022-03-31
Уншигч:
Дарангуйлагч Хааныг хувцасгүй шалдан байна гэдгийг нь хэлэхээс айсан тойрон хүрээлэгчид шиг үлгэрийн юм болж байгаа юм байна л доо, гэхдээ мэдэхгүй баймааргүй юм, зүгээр л эрүүл ухаангүй болсонтой холбоотой ч байж мэдэх юм.
2022-03-31
Kkk:
Харин чам шиг хүмүүс л их аюултай.
2022-03-31
Путлер ялна
2022-03-31
зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1989 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Харин манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америк Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл, Зориг, Баабар, халзан Ганболд, Гончигдорж, Энхсайхан, Амаржаргал мэтийн солиотой залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь сүүлийн 30-хан жилд Марксист онолоор зэвсэглэсэн Хятадын коммунист нам Хятад улсыг дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болгон хөгжүүлсөн бөгөөд харин Америк Ардчиллын онолоор зэвсэглэсэн АН Монгол улсыг улс төрчид нь нам дагасан, цүнх барьсан, авилгал, хээл хахуульд автсан, мэдлэггүй, чадваргүй, дадалгүй, сэтгэлгүй, ёс суртахуунгүй, сахилга батгүй, хариуцлагагүй; ард иргэд нь өр зээл, өвчлөлд баригдсан, боловсролгүй, соёлгүй, ажилгүй, ядууралд автсан, бэлэнчлэх сэтгэлгээтэй хүн дүрстэй бэртэгчингүүд, адгууснууд болон хувиргаж, энэ дэлхийн хамгийн ядуу буурай орон болгон бүрэн хэмжээгээр дампууруулсан. Энэ бол гашуун боловч үнэн. Америк Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
2022-03-31
Kkk:
Харин чам шиг хүмүүс л их аюултай.
зочин:
Монголын усан тэнэг удирдагчид (УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд)Украины асуудлаар дэлхийн зартай дээрэмчин Америк, Монголын минь мөнхийн хөрш агуу их Орос хоёрын хэний талд орохоо мэдэхгүй өмдөндөө шээсэн мэт алцагнаж байна. Уг бидний өвөг дээдэс их эзэн Чингэс хаан өмнө зүгт тангууд байгааг өглөө бүр сануулж бай гэж хойч үедээ захиж, эх орныхоо төлөө цогтой тэмцэгч Галданбошигт, Богд хаан, сайн ноён хан Намнансүрэн,их жанжин Сүхбаатар, Чойбалсан, суут удирдагч Цэдэнбал нар бүгдээрээ л Оросын удирдагчдыг "Баатар цагаан хаан" гэж хүндэтгэн авайлдаг байсан юм шүү. Иймээс энэ эгзэгтэй мөчид Монгол улс маш хурдан "Оросын баатар цагаан хаан" агуу удирдагч Путиныг шууд дэмжсэн мэдэгдэл гаргах нь Монгол улсын хойшдын тусгаар тогтнолын жинхэнэ баталгаа болно шүү дээ. Даан ч манай усан тэнэг удирдагчид дэндүү удаан алцагнах юм байна л даа.
2022-03-31
зочин:
Орос улс хэнийг ч эзлэн түрэмгийлээгүй. Харин АНУ, Англи, ХБНГУ, Франц мэтийн улсууд Африк тивийг бүхэлд нь, Австрали, Энэтхэг, Ойрхи дорнодын улс орнууд, Латин Америкийн улс орнуудыг цэрэг зэвсэгийн хүчээр шууд эзлэн түрэмгийлж, хүн ардыг нь алж хядан боолчиж, газар нутаг, байгалийн баялагийг нь зуу, зуун жил хуу тонон дээрэмдсэн гутамшигт түүхтэй улсууд билээ. Украины ард түмнийг Америкийн бууны нохой Зеленскийн хэт үндэсэрхэх үзэлтнүүдээс болон Донецк, Луганскийн бүгд найрамдах улсуудын ард түмнийг Украины алан хядагчидаас хамгаалж байгаа агуу их Орос улсыг буруутгах эрх хэнд байхгүй. Оросыг хэн буруутгана тэр жинхэнэ дээрэмчин мөн болой.
2022-03-31
зочин:
Америк, Африк, Автрали тивийн бүх улсуудын болон Ази тивийн Энэтхэг мэтийн томоохон улсуудын уугуул иргэдийг бүгдийг нь зэр зэвсгийн хүчээр алж хядан, хүйс тэмтэрч, үлдсэнийг нь хэдэн зууны туршид олзлон боолчилж, эдгээр улсуудын байгалийн баялагийг нь хэдэн зууны туршид хуу хаман тонон дээрэмдсэн Англи, Америк мэтийн барууны орнуудын нүгэл хэдэн зууны туршид , хэдэн мянган жилийн туршид хэзээ ч арилахгүй хүн төрөлхтөний эсрэг үйлдсэн нүгэлт гэмт хэрэг юм. Энэ нүгэл хэдэн үеэр ч арилахгүй бөгөөд Англи, Америк мэтийн барууны орнууд энэ нүглийнхээ үйлийн үрийг мөнхөд эдэлсээр байх болно. Мал шиг болохгүй тулд дэлхийн түүхийг уншицгаа!!!
2022-03-31
зочин:
Дэлхийн хоёр их дайнд ялалт байгуулж, хүн төрөлхтөнийг Америк, Англи, Японы эзлэн түрэмгийлэгчид, фашист Германы яраглалаас аварсан Оросын ард түмний ач буян хэдэн зууны туршид, хэдэн мянган жилийн туршид арилахгүй ач буян юм. Оросын ард түмэн энэ ач буяныхаа үйлийн үрийг эдэлж ямагт мандан бадарч, ялалт байгуулсаар байх болно. Мал шиг болохгүй тулд дэлхийн түүхийг уншицгаа!!!
2022-03-31
зочин:
1921 онд навтархай хар гэрээс өөр сууцгүй, задгай тулганаас өөр зуухгүй, өөхөн дэнлүүнээс өөр гэрэлгүй, дан өмд цамцнаас өөр дотуур хувцасгүй, дээлнээс өөр хөнжилгүй, хэзээ ч усанд ордоггүй, оо савангийн талаар ямар ч ойлголтгүй, морин өртөөнөөс өөр тээврийн хэрэгсэлгүй, ламаас өөр эмчгүй, бараг 100 хувь бичиг үсэг мэддэггүй, насанд хүрсэн хүмүүсийн ихэнх хувь нь яр тэмбүүнд баригдсан, сүм хийдийн барилгаас өөр барилгагүй, хот суурингүй, 1 км ч хар замгүй, ганц ч цахилгаан станцгүй, ганц ч үйлдвэрийн газаргүй, ганц ч уурхайгүй, 1 км ч төмөр замгүй, мал маллахаас өөр ажил хөдөлмөрийг огт мэддэггүй, ердөө 500 мянга орчим хүн амьтай, Хятад улсад харъяалагдсан, төв Азийн хамгийн хоцрогдсон сөнөл, мөхөл уруу явж байгаа Ар Монголыг АНУ, Англи, Герман, Хятад, Японы түрэмгийлэлээс хамгаалж, 19921-1990 онуудад хүн амь нь бичиг үсэгт 100 хувь тайлагдсан, соёлжсон, ёс суртахуунтай, боловсролтой, дэлхий ертөнцийг бага ч болов таньж мэдсэн, боловсрол, эрүүл мэнд, аж үйлдвэр, эрчим хүч, уул уурхай, тээвэр, хөнгөн хүнсний үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй, шинжлэх ухаан, мэдээллийн технологийн салбарууд хөгжсөн, их дээд сургуулиудтай, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт мэтийн том хотуудтай, Эрдэнэт, Багануур, Шарын гол, Тавантолгой, Шивээ Овоо, Адуунчулуун зэрэг орчин үеийн томоохон уурхайнуудтай, 21 аймгийн төвтэй, 300 гаруй сум суурин газартай, олон улсын харилцаа хөгжсөн, 3 сая гаруй хүн амьтай, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, туурга тусгаар Монгол улсыг байгуулж өгсөн мөнхийн хойд хөрш агуу их Орос орныг үл хүндэтгэх, муулах нь үүх түүхээ огт мэддэггүй ойд төөрсөн сармагчин лугаа, хүн чанараа гээсэн, орчин үеийн барууны тархи угаалтад бүрэн хэмжээгээр мансуурсан хамгийн адгийн хүн-сүргийн шинж юм.
2022-03-31
зочин:
Сүүлийн 30 жилийн барууны тархи угаалтад 40-өөс доош насны үхэр монголчуудын угаасаа жижигхэн тархи нь бүрэн хэмжээгээр мансуурчээ. Хэзээ ухаан суух юм бол доо. Хөөрхий.
2022-03-31
зочин:
АНУ 1945 онд Японы Нагасаки, Хиросима хотод атомын бөмбөг хаяж, 200 мянган хүнийг ганцхан хоромын дотор устгажээ. Мөн АНУ 1970-аад онд Вьетнамд хүнийг эгшин зуур хордуулан алах “Эйджент” хэмээх химийн зэвсэг хэрэглэн олон мянган вьетнамчуудыг химийн асар хүчтэй хороор хордуулан устгажээ. Одоо АНУ дэлхийн хүн амыг бөөнөөр өвчлүүлэн үхүүлэх коронавирус мэтийн биологийн (бактерлогийн) зэвсэг үйлдвэрлэх ажиллагааг дэлхий даяр эрчимжүүлж байна. Дэлхийг дангаараа жанжлах бодолтой дээрэмчин АНУ-аас болгоомжлогтун!!!
2022-03-31
зочин:
Монголын мөнхийн хөрш агуу их Хятад, ОХУ цэцэглэн хөгжих тусам дэлхийг мөнхөд жанжлах бодолтой АНУ, Англи өмдөндөө улам их шээсээ савируулах юм.
2022-03-31
зочин:
Орос, Украины дайн нүдийг минь тодорхой хэмжээгээр нээлээ. Тэр юу гэвэл манай Монгол улсын хэвлэл мэдээллийн ажилтнууд, хэвлэл мэдээллийн газрууд (радио, телевиз, сонины газрууд) дан ганц англи хэлээр гарсан барууны тархи угаасан мэдээг орчуулан өдөр бүр мэдээлдэг юм байна. Өнөөгийн байдлаар Орос, Хятад хэл мэддэг хүн нэн ховордсон тул эдгээр орнуудын хэл болох орос, хятад хэл дээр гарсан мэдээг орчуулан мэдээллийг олон нийтэд тэнцвэртэй хүргэж чаддаггүй юм байна. Өөрөөр хэлвэл монголчууд хэт нэг талыг барьсан барууны тархи угаалтаар угаасаа жижигхэн тархиа өдөр бүр салам угаалгадаг юм байна. Новш гэж!!!
2022-03-31
Олон улсын шүүхэд дуудах хэрэгтэй Удахгүй гитлер шиг амиа хорлох вий
2022-03-31
Худлаа ярьж Путинийг уярааж байхгүй бол энэ мал хор өгөөд алах аюултай лдаа.
2022-03-31
Болд:
Путин алуурчин ГИТЛЕР олон гэм зэмгүй Орос Украйн цэрэг иргэд хүүхдүүдийн амь насыг бусинуулсан хот тосгодыг үнс балсгас болгосныхоо шийтгэлийг амсах өдөр ирнээ
2022-03-31
зочин:
Aйхтар хууртагдсан л даа.. Vсрээд л 10 000 цэрэг десантаар буухад Zеленьский гадагшаа зугтчина,цэргүүд нь байлдалгүй буугаад өгнө.. иргэд нь Oросын танкчидыг цэцэг бариад угтана - гэж тагнуулын генералууд нь мань пүтинд итгүүлсэн дээ. Tэгтэл цэцэгний оронд украинчууд эр эмгүй жавелин үүрээд угтаад наасан..кк
2022-03-31
Худлаа:
Манай Путин ах хананы цаанаас ч юмыг нэвт хардаг агуу хүн билээ. Гитлерийн дараа л орно
2022-03-31