Орос Украин руу түрэмгийлэхийг мэдэж чадаагүй Францын тагнуулын дарга халагджээ

Францын Цэргийн тагнуулын ерөнхий газрын дарга генерал Эрик Видог ойрын үед огцруулахаар болжээ. Энэ талаар армийн эх сурвалжаас иш татан Евроньюс мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Орос Украин руу довтлохыг олж мэдээгүй, алдаатай үнэлэлт дүгнэлт гаргасан шалтгаанаар генерал Видог огцруулахаар болж байгаа гэнэ.
Генерал Видо өнгөрсөн зун тагнуулын газрын даргаар томилогдож байв. Үүнээс өмнө тэрбээр тусгай ажиллагааны хүчийг удирддаг байжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ