Арахамия: Путин, Зеленскийн хэлэлцээрт бэлтгэж байна

img

ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр хөрш Украин руу халдаж эхэлснээс хойш сөргөлдөгч талууд хэдэнтээ хэлэлцээ хийсэн ч төдийлөн үр дүнд хүрээгүй байна. Хамгийн сүүлд гуравдугаар сарын 29-ний өдөр Туркийн Стамбул хотод биечлэн уулзсан талууд дөрөвдүгээр сарын нэгний өдөр дахин хэлэлцээ хийхээр болжээ. Энэ талаар Украины талын хэлэлцээний төлөөлөгчдийн тэргүүн, ардын депутат Давид Арахамия мэдэгдсэнийг УНИАН дамжуулсан байна. 

 

Арахамиягийн мэдэгдсэнээр, хоёр орны төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр хэлэлцэх багц баримт бичиг долоо хоногийн дараа гэхэд бэлэн болох аж. 

 

"Ерөнхийлөгчдийн уулзалтын тухайд гэвэл бид Оросын талаас хариу хүлээж байна. Тэд бидний саналд хэрхэн хариу өгөхөө 2-3 хоног бодно. Бид хоёр орны төрийн тэргүүний уулзалт хийхэд бэлэн болсон гэдгээ дуулгасан. Биднээс шалтгаалах зүйлсийг долоо хоногийн дараа бэлэн болгочих байх. Ингээд цаашлаад ерөнхийлөгчдийг уулзалтыг хүлээнэ дээ" хэмээн Арахамия мэдэгджээ. 

 

Түүнчлэн, хоёр талын ерөнхийлөгчийн уулзалтыг Орос эсвэл Беларусьт явуулахыг Украины тал эсэргүүцэж байгааг Арахамия онцолсон байна. Хэлэлцээг Турк улсад хийвэл зохимжтой гэж Украины төлөөлөгчдийн тэргүүн үзэж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

за хэн мэдэх вэ манайхан талцах хэрэггүй улс оронд найз нөхөд гэж байдаггүй эрх ашиг л гэж байгаа
2022-04-01
зочин:
“Унтаж байгаа баавгайг цочоож сэрээж болохгүй. Заавал бариулдаг” гэсэн үг байдаг. Америкийн утсан хүүхэлдэй Зеленский Оросын унтаж байгаа баавгай Путиныг цочоож сэрээлээ. Одоо Путин гэдэг хүчирхэг баавгайд бариулж идүүлэх нь тодорхой боллоо. “Үхэл нь ирсэн хулгана муурын сахлаар оролдоно” гэсэн үг байдаг. Үхэл нь ирсэн Америкийн утсан хүүхэлдэй Зеленский гэдэг хулгана оросын Путин гэдэг хүчирхэг мууранд бариулж үхэх нь тодорхой боллоо.
2022-03-31
зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1989 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Харин манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америк Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл, Зориг, Баабар, халзан Ганболд, Гончигдорж, Энхсайхан, Амаржаргал мэтийн солиотой залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь сүүлийн 30-хан жилд Марксист онолоор зэвсэглэсэн Хятадын коммунист нам Хятад улсыг дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болгон хөгжүүлсөн бөгөөд харин Америк Ардчиллын онолоор зэвсэглэсэн АН Монгол улсыг улс төрчид нь нам дагасан, цүнх барьсан, авилгал, хээл хахуульд автсан, мэдлэггүй, чадваргүй, дадалгүй, сэтгэлгүй, ёс суртахуунгүй, сахилга батгүй, хариуцлагагүй; ард иргэд нь өр зээл, өвчлөлд баригдсан, боловсролгүй, соёлгүй, ажилгүй, ядууралд автсан, бэлэнчлэх сэтгэлгээтэй хүн дүрстэй бэртэгчингүүд, адгууснууд болон хувиргаж, энэ дэлхийн хамгийн ядуу буурай орон болгон бүрэн хэмжээгээр дампууруулсан. Энэ бол гашуун боловч үнэн. Америк Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
2022-03-31