Б.Цэгмэд: Дорноговь аймагт ураны хөнөөлөөс болж гажигтай төл төрж байна

БОАЖЯ гадаа иргэн Б.Цэгмэд "Ураны хөнөөл"-өөс үүдэн гажигтай төрсөн төлүүдийг эрх бүхий албан тушаалтнууд болон иргэд олон нийтэд дэлгэн үзүүлж байна.
Иргэн Б.Цэгмэд “Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хоёр хоногийн хугацаанд таван гажигтай төл мэндэллээ. БОАЖЯ байгаль орчны нарийвчилсан үнэлгээг батлахдаа багийн ИНХ, сумын ИТХ-аар хэлэлцүүлж, дэмжүүлсний үндсэн дээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь олгодог. Бид байгаль орчны үнэлгээ хийж байсан компанийг нь явуулсан. Гэтэл БОАЖЯ-нд ирээд байгаль орчны нарийвчилсан үнэлгээг баталсан. Өнөөдөр БОАЖ-ын сайдад алдаа завхралыг засаж өгөөч гэсэн хүсэлт гаргаж, сумаасаа ирлээ.
Сая хоёр ботго төрсөн. Нэг ботго нь өтгөн шингэнээ гаргах боломжгүй төрсөн. Үүнийг мал эмнэлгийн мэргэжилтнүүд механик гэмтэл гэж оношилсон. Өнөөдөр гурван нүдтэй, хоёр амтай ишиг авч ирлээ. Гэхдээ зөвхөн мал гажигтай төрөөгүй ээ. Хүүхэд асуудалд орж эхэлсэн. Үүнийг нутгийн иргэд ярьж байна. Тиймээс БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ салбарынхаа алдаа завхралыг засах хэрэгтэй" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ