Харьковын орон сууцнуудын 15 хувь нь сүйдсэн

Оросын довтолгоо, бөмбөгдөлтийн улмаас Харьков хотын орон сууцны 15 хувь нь сүйдсэн гэж тус хотын дарга Игорь Терехов мэдэгдсэнийг УНИАН дамжуулжээ.
Хотын даргын мэдээлснээр, Харьков хотод 1292 орон сууц, 239 захиргааны байгууллага сүйдсэн байна.
Харьков хот бол Украины хоёр дахь том хот бөгөөд 1,4 сая хүн амтай. Харин дайн эхэлсний дараа энэ хотоос хүн амынх нь гуравны нэг нь дүрвэжээ. Энэ хот Оросын хилээс 30 км зайд байдаг бөгөөд дайн эхэлсэн эхний өдрүүдээс л энэ хотыг буудаж, бөмбөгдөж эхэлсэн юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ