АНУ ОХУ, Беларусийн 120 компанид Америкийн технологи зарахгүй

img

АНУ-ын Худалдааны яам ойрын өдрүүдэд Орос, Беларусийн 120 компанид Америкийн дэвшилтэт технологи шилжүүлэхэд хязгаарлалт тавина гэж Цагаан ордон мэдээлжээ. 

 

"Ойрын өдрүүдэд Орос, Беларусийн 120 хуулийн этгээдийг багтаасан, Оросын батлан хамгаалах, агаар сансар, тэнгисийн салбарт хохирол учруулах цаашдын алхмыг хийнэ" гэж Цагаан ордны мэдэгдэлд өгүүлжээ.

 

Ингэснээр, энэ хоригийн жагсаалтад багтсан компаниуд тусгай зөвшөөрөлгүйгээр АНУ-аас дэвшилтэт технологи авах боломжгүй болох бөгөөд энэ тусгай зөвшөөрлийг ихэнх тохиолдолд олгохгүй гэнэ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Америкийн технлолгитой, технологигүй монголын минь мөнхийн хөрш агуу Орос гүрэн, агуу Хятад гүрэн цэцэглэн хөгжиж байна. Орос, Хятад улс цэцэглэн хөгжих тусам дээрэмчин Америкчууд өмдөндөө шээс баасаа цувируулах юм даа!!!
2022-04-01
Оросууд яана, 100 хувь гадаадын матерал сэлбэгээр "Камаз""Лада"-г хийдэгшт
2022-04-01