Вакцинд хамрагдсан хүмүүс Өмнөд Солонгост тусгаарлалтад орохгүй

Коронавирусийн халдвартай тэмцэхэд чиглэгдсэн хязгаарлалтуудаа дэлхийн улс орнууд ээлж дараалан цуцалсаар байна. Энэ удаад Өмнөд Солонгос жуулчдыг тусгаарлах журмаа цуцалжээ.
БНСУ-ын KBS телевизийн мэдээлснээр, дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн энэ улс руу нэвтэрч буй гадаадын иргэн вакцинд хамрагдсан бол тусгаарлалтад орохгүй юм байна.
Өмнө нь энэ улсыг зорьсон иргэд вакцинд хамрагдсан байсан ч долоо хоног тусгаарлагддаг байжээ. Регнум агентлагийн мэдээлснээр, Өмнөд Солонгосыг зорьсон гадаадын жуулчид ДЭМБ-аас баталсан 10 төрлийн вакцинд хамрагдсан тохиолдолд тусгаарлагдахгүй аж. ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинд Modernа, Pfizer, Janssen (Johnson&Johnson), AstraZeneca, Novavax, Sinopharm, Sinovac, Covaxin, Covishield, Covovax гэсэн вакцинууд багтдаг юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ