Оросын Белгород хотод байх газрын тосны бааз дээр Украины хоёр нисдэг тэрэг агаараас цохилт өгсөн талаар Белгородск мужийн захирагч Вячеслав Гладков мэдэгдсэнийг ВВС агентлаг мэдээлжээ.
Энэ мэдээлэлтэй холбоотойгоор Украины тал ямар нэг тайлбар хийгээгүй байна. Газрын тосны бааз дээр цохилт өгсөн гэх нисдэг тэргүүд нь үнэхээр Украиных байсан эсэх, эдгээр нь дайны нөхцөлд Оросын агаараас эсэргүүцэн хамгаалах системийг эдгээр нисдэг тэргүүд хэрхэн тойрч гарсан талаарх мэдээллийг Белгородскийн захирагч өгөөгүй аж.
Белгород хот нь Украины хилээс 30 км, Оросын цэргүүд дайн эхэлсэн өдрөөс тасралтгүй бөмбөгдсөөр байгаа Харьков хотоос 60 км зайд оршдог Оросын хот юм.
Г.Бямбасүрэн