Флорида хүүхдүүдэд ижил хүйстний чиг хандлагыг сурталчлахыг хориглосон АНУ-ын анхны муж боллоо

Бага сургуулийн сурагчидтай бэлгийн чиг хандлагын асуудлуудыг ярилцахыг ихээхэн хязгаарласан хуулийн төсөлд Флоридагийн захирагч Рон Десантис гарын үсэг зурсныг АНУ-ын ЛГБТ хүрээлэл хүчтэй эсэргүүцэж байна.
Албан ёсоор "Боловсрол дахь эцэг эхчүүдийн эрхийн тухай" нэртэй, харин ижил хүйстний харилцааг дэмжигчдийн дунд "Ижил хүйстэн битгий ярь" гэж нэрлэгдсэн хуулийн төслийг гуравдугаар сарын эхээр Флорида мужийн сенатчдын ихэнх нь дэмжжээ.
Десантис энэ баримт бичигт гарын үсэг зурахдаа хүүхдүүдээрээ хүрээлүүлсэн байсан бөгөөд зарим хүүхдүүд гартаа "Хүүхдүүдээ хамгаал, эцэг эхчүүдийг дэмж" гэсэн хуудас барьсан байжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ