Польш Украинаас 2,4 сая дүрвэгч хүлээн авчээ

img

Дайн эхэлснээс хойш нэг сарын хугацаанд Украины 2,4 сая хүн Польш руу дүрвэжээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Польшийн хилчдийн өгүүлснээр, сүүлийн өдрүүдэд дүрвэгчдийн урсгал буурч эхэлсэн байна. Пүрэв гарагт гэхэд л 23 мянган хүн хил нэвтэрсэн бол, баасан гарагийн өглөөний байдлаар энэ тоо бүр багасч, 3500 хүн хилээр нэвтэрчээ. 

 

Украинаас ирсэн хүмүүсийн ихэнх нь Польшид үлдэлгүй цааш Барууны орнуудыг зорьж байгаа аж. Одоогоор Польшид 1,3-1,4 сая дүрвэгч үлдэнэ гэж Варшавын их сургуулийн судлаачид тооцоолсон байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ