Жеймс Рожерс буюу түүнийг цаазлах шалтгаан болсон туршилт

Доктор Жеймс Рожерс 1965 онд "Массачусетийн туршилт"-ынхаа төлөө цаазын ял сонсжээ. Гэхдээ цаазын ялыг гүйцэтгэхээс хоёр хоногийн өмнө тэрбээр камертаа хор ууж амиа хорлосон гэдэг. Жеймс Рожерс калийн цианид ууж хордсон бөгөөд түүнд энэ хорыг өвчтөнүүдийнх нь нэг нь авчирж өгчээ.
Энэ явдлаас олон жилийн дараа, доктор Рожерсын ажилладаг байсан Массачусетийн сэтгэл судлал, мэдрэлийн эмгэг судлалын их сургууль Рожерсын туршилтыг шинжлэх ухааны асар их ач холбогдолтой байсан, туршилтын үр дүн маргашгүй хэмээн саяхан мэдэгдсэн байна. Тиймээс их сургуулийн ректор Филл Розентерн Жеймсийн амьд үлдсэн төрөл төрөгсдөөс уучлалт гуйжээ. Энэ талаар myworld.ru мэдээлсэн байна.
Эрдэмтний туршилтын тухайд, доктор Жеймс Рожерс эдгэрэшгүй өвчтэй хүмүүсийг эмчлэхэд өөрийн боловсруулсан аргазүйгээ ашигладаг байжээ. Тэрбээр паранойяг маш хүчтэй дэвэргэснээр, үүнээс үүдэх солиорол нь өмнөх айдсыг даван гарахад тусладаг байсан гэх. Өөрөөр хэлбэл, хүн өөрийг нь тойроод цох хорхой явж байна гэж хэлбэл Рожерс түүнтэй санал нэгдэж, дэлхий тэр чигтээ цохоор дүүрсэн гэж хэлдэг байжээ. Зарим мэдрэмтгий хүмүүс ийм хорхойнуудыг хардаг бол зарим нь огт анзаарахгүй болтлоо энэ байдалд дасдаг. Төрөөс үүнийг мэддэг ч цочрол гаргахгүйн тулд нууцалдаг хэмээн хэлдэг байжээ. Ингээд тухайн хүн өөрийнх нь бүх зүйл хэвийн гэдэгт итгэж, эвлэрч, цохнуудыг анзаарахгүй байхыг хичээдэг байсан гэнэ.
Доктор Рожерсийн өвчтөнүүдийн нэг Аарон Платновс танин мэдэхүйн энфази эмгэгтэй байсан бөгөөд өөрийгөө анааш гэж боддог байсан аж. Түүнд логик дүгнэлтүүдийг хэлж, анаашны зураг үзүүлж, харьцуулж харуулсан ч тусыг эс олсон гэнэ.
Тэрбээр өөрийгөө анааш гэдэгт бүрэн итгэсэн байжээ. Ингээд тэрбээр ярихаа больж, энгийн хоол идэлгүй, ердөө өвсөөр хооллодог болсон байна. Харин доктор Рожерс нэгэн танил биологчоо багахан нийтлэл бичихийг гуйсан бөгөөд энэ нийтлэлд байгаль дээр хүнээс юугаараа ч ялгардаггүй анааш байдаг гэсэн хосгүй нээлтийг эрдэмтэд хийсэн тухай өгүүлэх аж. Эрдэмтэд хүмүүсийг цочирдолд оруулахгүйн тулд энэ мэдээллийг задлахгүй, харин олж уншсан хүн бүр шатаах ёстой гэж өвчтөндөө тайлбарлажээ. Ингээд өвчтөн тайвширж, нийгэмд дасан зохицож эхэлсэн байна. Доктор Рожерсийг шүүгдэх үед тэрбээр Колорадогийн томоохон фирмэд аудитаар ажилладаг байжээ.
Харин Массачусетсийн шүүх энэ амжилтыг үл харгалзан, Рожерсыг хууран мэхлэгч, харин туршилтыг хүн ёсны бус хэмээн үзсэн байна. Ингээд ялын дээд хэмжээ тогтоожээ. Рожерс эцсийн үг хэлэхээс татгалзжээ. Харин үүний оронд ямар нэгэн сонинд хэвлүүлэхийг гуйн шүүгчид захидал өгсөн байна.
Энэ захидал "The Massachusetts Daily Collegian" сонинд нийтлэгдсэн бөгөөд дараах үгсээр дуусах аж.
"Та нар дэлхий ертөнцийг бүгд адилхан хүлээж авдаг гэсэн бодол санаандаа хэт дасчихсан. Үнэндээ тийм биш шүү дээ. Та нар нэг дор цуглараад, хамгийн энгийн, хамгийн илэрхий ойлголтыг нэг нэгэндээ ярихад л бид өөр өөр ертөнцөд амьдардаг гэдгийг ойлгоно. Гагцхүү таны тав тух л таны сэтгэлзүйн тайван байдлыг тодорхойлдог. Эндээс үзэхэд, өөрийгөө анааш гэж боддог хүн өвс ногоон, тэнгэр цэнхэр гэж боддог хүний адилаар энгийн л хүн. Та нарын зарим нь үл танигдах нисдэг биетэд, зарим нь бурханд, зарим нь кофенд итгэдэг.
Өөрийн итгэл үнэмшлээр амьдарч байхдаа та эрүүл байдаг. Харин бурханд итгэх зэрэг итгэл үнэмшлээ хадгалж хамгаалах нь зүйтэй. Физикчид тэнгэр цэнхэр биш, харин биологчид өвс ногоон биш гэдгийг батлах баримтуудыг харуулна. Эцсийн эцэст та хоосон, хүйтэн, таны үл мэдэх ертөнцөд ганцаараа л үлдэнэ. Тиймээс та ямар хий үзэгдлүүдийг энэ ертөнцөд байлгаж байгаа нь чухал биш. та итгэж байгаа цагт сүнс байна, та тэдэнтэй тулалдахгүй л бол тэд аюулгүй"
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ