ЮНЕСКО: Украины дайны улмаас дэлхийн өвд аюул учирж байна

img

Украин руу хийсэн Оросын халдлагын улмаас олон арван сүм, түүхэн хөшөө дурсгал, музей гэмтсэн гэж ЮНЕСКо мэдэгджээ. Одоо Черниговт болж буй үйл явдал нэн санаа зовоож байгааг тус байгууллага онцолсон байна. 

 

ЮНЕСКО дайн эхэлснээс хойших сарын хугацаанд эвдэрч гэмтсэн соёлын дурсгалуудын урьдчилсан жагсаалтыг гаргажээ. Одоогоор сүйдсэн эсвэл эвдэрсэн 29 сүм, түүхэн ач холбогдолтой 16 барилга, дөрвөн музей, дөрвөн хөшөө байгаа аж. "Соёлын болон түүхийн өвтэй холбоотой нөхцөл байдал бидний санааг зовоож байна. Хүн төрөлхтний өв Украинд аюулд учирсан" хэмээн ЮНЕСКО-ийн төлөөлөгч Эрнестио Оттоне мэдэгджээ.

 

Украины нутаг дэвсгэр дээр Дэлхийн өвийн долоон объект байдаг бөгөөд тэдгээр нь Львов, Киев, Одесс, Харьковт байрладаг аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

олон юм дэлбэрсэн
2022-04-04
Путлер мандтугай
2022-04-04