Ард түмэн амьдраагүй, амь зогоож байгаа шүү, төрийн түшээд ээ!

img

УИХ-ын дарга Г.Занданшатар Засгийн газраас эхлээд ард түмэн хүртлээ хэмнэлтийн горимд шилжихийг удаа дараа анхааруулав. Тэрбээр УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн хуралдааны төгсгөлд “...Засгийн газар бүхнийг чадагч бурхан тэнгэр биш. Төсөв мөнгө хязгаартай. Бидний олж байгаа орлого хязгаартай. Тиймээс нийт ард иргэд хэмнэлтийн горимд шилжиж, дэлхий даяар болж буй үйл явдлын Монголд туссан сүүдрийг ойлгож, улс төрийн хүчнүүд ч улстөржихгүй, асуудалд бодитой хандах хэрэгтэй” хэмээн хэлсэн.

 

 

Түүний үг төрийн түшээд ард түмний амьдралыг мэддэггүйн бодит жишээ болов. Ард түмэн амьдрах биш амь зогоож байна. Хотын захад олон хүн хоосон хонож, ноорхой гэрт даарч байна. Иргэдийн ихэнх нь өнөө маргаашийг арай ядан аргацааж байна. Хэмнэе гэсэн ч хэмнэх юу ч байхгүй.

 

Өнгөрсөн баасан гаригт 350 төгрөгийн үнэтэй байсан өндөг ням гаригт 500 төгрөг болон өсөв. УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хэлж байснаар өндөг тансаг хэрэглээ болсон нь энэ. Сүү ХК-ийн сүү 4000 төгрөгийн үнэд хүрлээ. Талх 2000 төгрөг давсан. Өдрийн хэрэглээний сүү, талх, өндгөнд 10 мянган төгрөг хүрэлцэхгүй. Тэгвэл өдөрт 10 мянган төгрөгийн орлогогүй мянга мянган хүн бий. Тэднээс хэмнэлт шаардах нь хоосон хоно гэж хэлж байгаатай ялгаагүй.

 

Пүрэв гаригт ард түмнийг хэмнэлт хийхийг сануулсан УИХ-ын дарга баасан гаригт үгээ зөөлрүүлэх гэж оролдов. Засгийн газар, төсвийн байгууллагууд, төрийн өмчит ААН-үүд, уул уурхайн компаниуд бүгд хэмнэлтийн горимд шилжих хэрэгтэй.  Яам, тамгын газрууд илүү зардал гаргаж, худлаа судалгаа хийж, төсвийн мөнгө үрж таарахгүй. Тэвчиж болох бүх зардлыг бууруулахад Засгийн газар, яам, тамгын газрууд анхаарах хэрэгтэй” гэж төрийнхөнд анхааруулга өгөв. Харин энэ үг бол бэлгэ тэмдэг төдий, цуурхай шиг л сонсогдов. Ямар ч хүнд хэцүү цагт төрийнхөн хэмнэлт хийдэггүй. Ил, далдаар тансагласаар байдгийг ард түмэн мэддэг болсон. Төрийн өндөр сэнтийнээс хичнээн удаа хэмнэлт хийхийг шаардсан ч төрийн байгууллагууд өндөр шилэн барилга барьж, ширээ сандлаа шинэчилж, шаардлагагүй албан тушаал бий болгож, танил тал, хамаатан саднаа ажил авч, дайллага цайллага зохион байгуулж л байдаг. Өнөө маргаашийн амьдралаа арай ядан залгуулж, амь зогоож буй ард түмнээ тавлаж буй мэт.

 

“Алсын Хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт дундаж давхаргыг зузаатгах зорилго бий. Бүр чинээлэг дундаж давхарга зонхилсон нийгмийг бий болгох тухай тусгасан. Өнөөдрийн нөхцөл байдлаас харвал энэ зорилго мөн л цаасан дээр үлдэх нь тодорхой. Дундаж давхарга зонхилох биш өнөөдрийн дундаж давхаргынхан ядуурлын түвшин руу унаж, эргэж сэхэхгүйгээр живэх нөхцөл байдалд орчихоод байхад төрийн өндөр сэнтийгээс хэмнэлт хий хэмээн хэлэх нь хэр зохимжтой вэ.

 

Ард түмний амьдралыг сайжруулах нэг ч үйлдэл хийдэггүй, ядаж ганц үйлдвэр ашиглалтад оруулж чаддаггүй төр засагтай байх ямар их гаслам вэ!

 

Ард түмэн амьдраагүй, амь зогоож байгаа шүү, төрийн түшээд ээ!

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

h:
хогчинээ монголооо барьцаанд тавиж зээлж авсан тэр бум доллороо нам дагасан өлөн шээснүүдэд дээрэмдүүлчээд чацага царайлаад гуйлгачин шахуу амь зогоогоод сурчихсан малууд аль алин яг таарсан
2022-04-05
зочин:
Хятад улс марксизмын үзэл санааг тууштай баримтлан үсрэнгүй хөгжлөөрөө дэлхийг гайхуулж байна. Хятадын удирдагч Син Жин Пин төрийн албан хаагчиддаа аугаа их К.Марксын бүтээлийг судлах, марксизмын үзэл санааг гуйвалтгүй мөрдөхийг үүрэг болгож байна. Хятад улс К.Марксын мэндэлсний 200 жилийн ойг 2018 онд төр засгийн хэмжээнд өргөнөөр тэмдэглэж, К.Марксын 5 метр өндөр хүрэл хөшөөг түүний төрсөн нутаг Германд сүндэрлүүлэн босгож өгөв. Монголын усан тэнэг удирдагчид, МАН, АН зэрэг наманцарууд К.Маркс гэж хэлэхээс ичиж байна.
2022-04-04
зочин:
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /Нэрт улс төр судлаач П.Ж.Рурке/
2022-04-04
зочин:
Хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 30 жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж сүүлийн 30 жилд Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч гадаад өрөндөө баригдсан гуйлагчид болов. Одоо том үйлдвэрүүдээ Монголын төр мэдэлдээ авах нь маш зөв.
2022-04-04
зочин:
Хятад улс 1989 онд АРДЧИЛЛЫГ Тэн-Ан-Миний талбайд бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу “НЭГ УЛС-ХОЁР СИСТЕМ” хөгжлийн загвараар амжилттай хөгжиж байна. Орос улс 2000 онд АРДЧИЛЛЫГ бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс 1990 оноос эхлэн Америк АРДЧИЛЛЫН хоронд гүн гүнзгий хордсон бөгөөд одоо хүртэл тэр хордлогоос гарч чадахгүй АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ магтан дуулсаар ардчиллын хоронд мансуурсан хэвээрээ явна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс нарын дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол уул уурхай, хүнд үйлдвэр, эрчим хүч, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн өмчид байлгадаг. Харин хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэр, хүнсний үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг Yндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
2022-04-04
зочин:
“Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал”, “Ардчилал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид ардчилсан “Олонхийн санал”-ын дагуу, “Ардчилал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.
2022-04-04
зочин:
“Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал”, “Ардчилал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид ардчилсан “Олонхийн санал”-ын дагуу, “Ардчилал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.
2022-04-04
зочин:
Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 30-хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
2022-04-04
зочин:
Хамгийн өөдгүй адгийн шаарууд нь манлайлсан тэнэгүүдийн хүн сүргийг Ардчилал гэнэ. /Алдарт зохион бүтээгч, Нобелийн шагналыг санаачлагч, санхүүжүүлэгч Альфред Нобель/
2022-04-04
зочин:
Хүн төрөлхтөн түүхийн урт хугацаанд эхлээд засаглалын “Аристократия” (Улс төрийн болон төрийн албанд хааны удам угсааны, элит давхрагын, алдартай баатар, бөх, дуучин, жүжигчин гэх мэт хүмүүсийг ажилуулдаг) хэлбэрийг сонгожээ. Гэтэл засаглалын “Аристократия” хэлбэр нь муу учир дараа нь засаглалын “Демократия” (улс төрийн болон төрийн албанд хувь хүнийг харанхуй олонхийн саналаар дэвшүүлэн ажиллуулдаг) буюу Ардчиллын (“Демократия”) хэлбэрийг сонгожээ. Гэтэл засаглалын Ардчилал (“Демократия”) хэлбэр нь мөн л муу байсан учир хүн төрөлхтөн хамгийн эцэст засаглалын “Меритократия” (Улс төрийн болон төрийн албанд хувь хүний мэргэжлийн өндөр мэдлэг буюу оюуны өндөр боловсрол IQ; хүн ардынхаа болон эх орныхоо төлөө тэмцэгч халуун эх оронч сэтгэл буюу сэтгэлийн өндөр боловсрол EQ; ажилсаг, хөдөлмөрч, бүтээлч чанар буюу биеэ дайчлан ажиллах чадвар LQ-ийг нь тус тус харгалзан хамгийн бага албан тушаалаас нь эхлэн шат дараалуулан дэвшүүлэн ажиллуулдаг) хэлбэрийг сонгожээ.
2022-04-04
зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, оффшор бүс, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд Америкийн эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.
2022-04-04
зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл, Зориг, Баабар, халзан Ганболд, Гончигдорж, Энхсайхан мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь марксизмын замаар замнасан Хятад улс сүүлийн 30 жилд дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин дээрэмчин Америкийн хорт ардчиллын замаар замнасан Монгол улс сүүлийн 30 жилд хөгжихгүйгээр үл барам эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Америк ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
2022-04-04
зочин:
ТА НАРЫГ САЙХАН АМЬДРУУЛАХ БОЛНО ГЭЖ ХЭЛЭХ БОЛГОНД НЬ ИТГЭЖ СОНГОЖ БАЙДАГ. ХУУРТАГДАЖ ХАНАДАГГҮЙ ХАРАНХУЙ СОХОР МУНХАГ АРД ТҮМЭН ӨӨРСДИЙГӨӨ БУРУУУТГААА
2022-04-04
ЗОЧИН:
БИДНИЙГ Л СОНГООД ӨГВӨЛ ТА НАРЫГ САЙХАН АМЬДРУУЛНА ЧАДНАА Л ГЭЖ ГАРЧ ИРСЭН. ОДОО ХАРИН БИД БҮЗХНИЙГ ЧАДАГЧ БУРХАН ТЭНГЭР БИШ ГЭЭД ХЭЛЖ БОЛОХ УУ, ЗАСГИЙН ГАЗАР Л АРД ТҮМНИЙГ САЙХАН БАЙЛГАХ БҮХ ЗҮЙЛИЙГ ӨМНӨӨС НЬ ХИЙХ ҮҮРЭГТЭЙ Л ЮМ Л ДАА,
2022-04-04
зочин:
ТА НАРЫГ САЙХАН АМЬДРУУЛАХ БОЛНО ГЭЖ ХЭЛЭХ БОЛГОНД НЬ ИТГЭЖ СОНГОЖ БАЙДАГ. ХУУРТАГДАЖ ХАНАДАГГҮЙ ХАРАНХУЙ СОХОР МУНХАГ АРД ТҮМЭН ӨӨРСДИЙГӨӨ БУРУУУТГААА
өөрсдийгөө дээгүүр каст гээд бодцон хогийн юмнууд л улс төрч болох юм дөө. олигтой амьтан алга . эдийн засагч хүний хувьд хэлэхэд нэг ч зөв бодлого явуулж үзсэнгүй энэ муу хог новшнууд. чадахгүй мэдэхгүй байж зайлаач. улсыг эдийн засагч хүн удирдаж байж л ядуурлаас гарна
2022-04-04
Shudraga irgen:
Turd garsan hulgaichuudin hulgailsan mungiig bugdiig ni bitsaaj avbal Mongol uls urgui bolno. Kuwait Qatar Emirates shig hugjuud l yavchihna. Tun amarhan. Daanch bugd hulgaich bolohoor bugd biye biyendee neentegtei.
2022-04-04
khutsaach , kherlen , mashin unachikhaad ami zogooj bayna gekh uu? ter yadarsan gesen nukhduud chini arkhi khusaj l yawaa
2022-04-04