Грэмми: Silk Sonic оны шилдэг дуу төрөлд шагнал хүртлээ


"Грэмми" шагнал гардуулах 64 дэх удаагийн ёслол коронавирусийн цар тахал гарснаас хойш анх удаа Лас-Вегас хотноо уламжлалт хэв маягаараа зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээн дээр Америкийн дуэт Silc Sonic Бруно Марстай хамтран дуулсан Leave the Door Open дуу "Оны шилдэг дуу"-аар шалгарсан байна. Харин оны дебют дуучнаар Оливия Родриго тодорчээ.
Грэмми шагналтнууд:
Шилдэг дебют — Оливия Родриго;
Оны шилдэг дуу — Leave The Door Open (Silk Sonic);
Шилдэг рок-цомог— Medicine at Midnight (Foo Fighters);
Шилдэг рок-дуу — Waiting On a War (Foo Fighters);
Рок жанрын шилдэг — Making a Fire (Foo Fighters);
Поп шилдэг гоцлол — Drivers License (Оливия Родриго);
Шилдэг рэп цомог — Call Me If You Get Lost (Tyler, the Creator);
Шилдэг рэп дуу — Jail (Канье Уэст, Jay-Z);
Шилдэг клип — Freedom (Жон Батист).
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ