Зеленский Грэмми ёслолд цахимаар үг хэллээ

img

Америкийн хөгжмийн Грэмми шагнал гардуулах ёслол ням гарагт болсон. Энэ ёслолын үеэр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн мэдэгдлийг дэлгэцээр харуулжээ. 

 

"Хөгжимтэй адилгүй зүйл юу вэ? Тэр бол сүйдсэн хотуудын нам гүм, алагдсан хүмүүсийн аниргүй байдал. Биднийг бүхий л аргаар дэмжээрэй, битгий дуугүй суугаарай, ингэсэн цагт л манай хотуудад энх тайван ирнэ" хэмээн Владимир Зеленский мэдэгджээ.

 

Зеленский мэдэгдлийн дараа тайзнаа Жон Леженд, Украины дуучин Мика Ньютон, яруу найрагч Люба Якимчук болон Украины бусад уран бүтээлчид тоглолтоо үзүүлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

өмхий хар тамхичин янхан:
Ард түмнээ өөрийн гараар хүйс тэмтрэв
2022-04-04