Bloomberg: ОХУ энэ онд газрын тос, хийн экспортоос их хэмжээний ашиг олно

Оросын газрын тос, хийн үндсэн худалдан авагчид эрчим хүчний түүхий эдэд импортод хориг тавихгүй бол ОХУ эдгээрээс 321 тэрбум доллар олно гэж Bloomberg мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, нийлүүлэлт хэвийн үргэлжилвэл ОХУ урьд хожид байгаагүй их хэмжээний ашиг олж болохоор байгнаа гэнэ. Хэдийгээр хориг арга хэмжээний дарамт шахалт байгаа ч ОХУ-ын худалдаа болон төлбөрийн тэнцэл "гялалзсан" үзүүлэлттэй гархна гэж шинжээчид онцолжээ.
"ОХУ энэ онд эрчим хүчний түүхий эдийн экспортоос 321 тэрбум ам.доллар олно. Энэ нь 2021 оныхтой харьцуулахад гуравны нэгээр их юм" хэмээн агентлагийн шинжээчид цохон тэмдэглэсэн байна.
Түүнчлэн ОХУ-ын эсрэг тавьсан хориг арга хэмжээнүүд энэ улсыг чиглэх "хатуу валют"-ын урсгалыг зогсоож хүчрэхгүй хэмээн шинжээчид үзжээ.
Энд дуулгахад, ОХУ "тусгай цэргийн ажиллагаа" нэрээр хөрш оронруугаа довтолсноос хойш дэлхийн улс орнууд Оросын эсрэг төрөл бүрийн хориг тавьсаар байна. Дайн эхэлсний дараа үндэсний валют болох рублийн ханш эрс унаж байсан бол Оросын Ерөнхийлөгч Владимир Путин байгалийн хийгээ гагцхүү рублиэр худалдах шийдвэр гаргасны дараа рублийн ханш чангарч эхэлсэн юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ