Bild: Герман Оросын 100 дипломатыг хөөнө

img

Германы Засгийн газар Оросын тусгай албадад ажилладаг гэж сэжиглэгдсэн Оросын "олон" дипломатыг улсаасаа хөөх шийдвэр гаргах гэнэ. Энэ талаар Германы Bild сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ХБНГУ-ын канцлер Олаф Шольц Оросын дипломатуудыг хөөх асуудлыг судлах үүрэг өгсөн байна. Ингэснээр Германд Оросыг төлөөлж буй 100 хүртэлх дипломатыг хөөж болзошгүй гэж Германы хэвлэлүүд мэдээлжээ.

 

Энд дуулгахад, ОХУ-ыг "улс төржин шийтгэх"-ийг хичээж байгаа барууныхны үйлдэл Оросын дипломатуудыг хөөж байгаагаар илэрч байна гэж Оросын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова мэдэгдэж байв. ОХУ Украин руу халдсанаас хойш АНУ тэргүүтэй олон орон Оросын дипломатууд хөөн гаргах, "персона нон грата" хэмээн зарласаар байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нөхцөл байдлыг улам л дордуулаад байна. Ард иргэдээ бодооч.
2022-04-05
хөөлдөө хөө:
Хөлдөж үхээрэй
2022-04-04