ОХУ-Хятадын хуурай замын хил нээгдэнэ

ОХУ Хятадтай хиллэдэг хуурай замын хилээ нээхээр болжээ. Энэ талаар Оросын Коронавирусийн халдвартай тэмцэх шуурхай штаб мэдээллээ.
Тодруулбал, дөрөвдүгээр сарын есний өдрөөс эхлэн хуурай замын хилээр иргэд чөлөөтэй зорчих боломжтой болох аж. Түүнчлэн Хятадын нутаг дэвсгэрээс гадаадын иргэд Орос руу нэвтрэх хязгаарлалтыг ч цуцалсан байна.
Хэдийгээр иргэд ОХУ-Хятадын хооронд чөлөөтэй зорчих боломжтой болсон ч Хятадын талаас эрүүл мэндийн хяналтын журмыг мөрдөхийг шаардах гэнэ. Хятад руу явж байгаа иргэд "эрүүл мэндийн код" авах ёстой бөгөөд үүний тулд PCR шинжилгээ өгч, эрүүл мэнддээ хувь хүн хяналт тавих ёстой юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ