ШУУД: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуулийн төсөл өргөн барьж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “...Цар тахлын хязгаарлалтыг бүрэн цуцалснаас 10 хоногийн дараа 02 дугаар сарын 24-ний өдөр манай хөрш ОХУ болон Укрианы хооронд хурцадмал байдал үүсэж, дэлхийн улс төр, геополитик, эдийн засагт нэн хурцадмал нөхцөл байдал бий боллоо. Үүнээс үүдэн одоогоор 8064 хориг үйлчилж байна. Энэ арга хэмжээнүүдээс улбаалж улс орнуудын эдийн засагт хүчтэй цохилт өгч, шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомстол үүсэж, үнийн өсөлт явагдаж, дэлхийн банк санхүүгийн байгууллагын тооцоогоор олон улсад шатахуун үнэ 64-70 хүртэлх хувиар, сүүлийн 10 хоног улаанбуудайн үнэ 45-50 хувиар өслөө.
Махны үнэ нэмэгдэх магадлал нэмэгдэж, зарим нэр төрлийн бүтээгдэхүүний хомстол үүсэж, дэлхийд 8-13 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх нөхцөл байдал нүүрлэлээ. ОХУ-Украины нөхцөл байдлаас үүдсэн эдийн засгийн цочмог байдал дэлхийд дахин үүслээ.
Тиймээс Засгийн газар олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах эрхзүйн орчныг бүрдүүлэхээр хуулийн өргөн барьж байгаа”-г танилцуулж, УИХ-ын даргаас улс төрийн дэмжлэг хүслээ.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ