Төрийн албаны шалгалтад оролцогчдын 50 хувь нь 30-аас доош насныхан байна

Улсын хэмжээнд нэгэн зэрэг эхэлсэн төрийн албаны ерөнхий шалгалт дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн шалгалтад 7610 иргэн бүртгүүлснээс 3574 нь нийслэлийн иргэн аж. Төрийн албаны зөвлөлөөс энэ удаагийн шалгалтад зориулан 8000 хувилбарт тест бэлдсэн бөгөөд энэ нь шалгуулагч бүр өөр сорил бөглөж байна.
Одоогийн байдлаар төрийн албаны зөвлөлөөс гүйцэтгэх албан тушаалын 1900 гаруй, удирдах ажилтны 371 сул орон тоо зарлаад байгаа бөгөөд Төрийн албаны шалгалтад тэнцсэн иргэд эдгээр ажлын байранд ажиллах боломжтойг тус зөвлөлийн дарга Б.Баатарзориг онцолжээ. Мөн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 50 гаруй хувь нь 30-аас доош насны иргэд гэнэ. Шалгалтыг зохион байгуулахаар улсын хэмжээнд 350 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.
Г.Ганаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ