Монгол архины шалтгаант нас баралт, зохисгүй хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өндөр хатуулагтай архины хэрэглээг бууруулах тухай Ерөнхийлөгчийн зарлиг гаргажээ. Зарлигийг Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан танилцуулж байна. 

 

 

Манай улсын 21-ээс дээш насны нэг хүнд 55 литр согтууруулан ундаа ногдож байна. Үүнээс 12 литр нь спирт байна. Энэ нь ДЭМБ-аас тогтоосон дундажаас хоёр дахин өндөр байна. ДЭМБ нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ 8-9 литрээс дээш байвал үндэсний аюулгүй байдалд аюул учирна гэж үздэг.

 

Манай улс архины шалтгаант нас баралт болон архины зохисгүй хэрэглээгээрээ манай улс дэлхийд тэргүүлж байна. Манай улсад согтууруулах ундааны хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж, тэр дундаа өндөр градустай согтууруулах ундааны хэрэглээ хамгийн өндөр түвшинд байна. Манай улсад 21-ээс дээш насны 90 мянган хүн архины донтолттой байгааг Т.Мөнхсайхан зөвлөх танилцууллаа. 

 

Нийгэм үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчил, эрүүл мэндийн хохирлын гол шалтгаан нь 38-40 градусын өндөр хатуулагтай согтууруулах ундаа болж байна. Тухайлбал, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүний амь нас хөнөөсөн хэрэг жил ирэх тусам нэмэгдэж байна. Дундажаар 60 хувьтай байдаг байсан бол 2022 онд 88.7 хувь болон өсчээ.

 

Согтууруулах ундааны хэрэглээг зөв зохистой болгодог хамгийн үр дүнтэй арга бол татварын бодлого. Тиймээс онцгой албан татварын хуулийг судлахад согтууруулах ундааны дийлэнх хувийг эзлээд байгаа 38-40 градусын архины татвар 26 градустай согтууруулах ундаанд ногдох онцгой албан татвартай ижил хэмжээнд байна. 25-40 градусын согтууруулах ундааны онцгой албан татвар 6960 төгрөг байна. Тиймээс согтууруулах ундааны онцгой албан татварын зохицуулалт хийх шаардлагатайг хэлж байна. Онцгой албан татварыг 10 хувиар нэмэгдүүлэхэд архины хэрэглээ 8 хувиар, шар айрагны хэрэглээ 5 хувиар буурсан байна. АНУ-ын судалгаагаар татварыг 10 центээр нэмэгдүүлэхэд авто осол 7 хувиар, элэгний хатуурал 32 хувиар буурчээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Болд:
архинд Монгол улс живээд удаж байна. Дээд дарга нараасаа аваад доод гуйлгачин нар бүгд архичид
2022-04-05
уншигч:
ганц архи байгаа бол яая гэхэв өөр болж бүтэхгүй юм битүү байгаа байх шүү тэнэгүүдээ
2022-04-05
Архи үйлдвэрлэдэг компаниуд улсад өндөр татвар төлдөг улс өндөр татвар авахын тулд архийг хорих ямар нэгэн арга хэмжээ авч чаддаггүй
2022-04-05
Zuvuu zuv
2022-04-05
зочин:
Солонгос архины савыг багасгаж, градусыг нь бууруулсаар үр дүнд хүрсэн байдаг, Орос 500 граммаас дээш шилтэй архиа багасгаж байгаа г м -ийг бодно биз дээ. Архидалт үнэхээр гамшиг болсон нь үнэн
2022-04-05