CNN: АНУ Оростой сөргөлдөхгүйн тулд дуунаас хэт хурдан пуужин нууцаар туршсан

img

АНУ гуравдугаар сарын дундуур, дуунаас хэт хурдан пуужингийн туршилтыг Оростой харилцах харилцаан дахь хурцадмал байдлаа улам нэмэгдүүлэхгүйн тулд нууцаар хийсэн гэнэ. Энэ талаар Пентагоноос авсанх эх сурвалжтайгаар CNN агентлаг мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр "Дуунаас хэт хурдан агаарын тийрэлтэт зэвсгийн концепци"-ийн хүрээнд боловсруулж буй дуунаас хэт хурдан пуужинг гуравдугаар сарын дундуур амжилттай туршсан байна. Пуужинг Номхон далай дээрээс В-52 стратегийн бөмбөгдөгчөөс харвасан бөгөөд пуужин 19 мянган метрийн өндөрт, 480 км зам туулах явцдаа хамгийн дээд хурд нь дууны хурднаас тав дахин илүү байсан гэнэ.

 

"АНУ Вашингтон, Москвагийн хооронд байдал хурцдах нөхцөлийг үүсгэж мэдэх аливаа алхам, мэдэгдэл хийхгүй байхын тулд нэн болгоомжтой хандаж байгаа" гэж CNN агентлаг мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

новшийн америк америк маягийн ардчлал монголд гай авчраад 30 жил ард түмэн болон улс ядуураад дууслаа хөөрхий
2022-04-05
зочин:
АНУ 1945 онд Японы Нагасаки, Хиросима хотод атомын бөмбөг хаяж, 200 мянган хүнийг ганцхан хоромын дотор устгажээ. Мөн АНУ 1970-аад онд Вьетнамд хүнийг эгшин зуур хордуулан алах “Эйджент” хэмээх химийн зэвсэг хэрэглэн олон мянган вьетнамчуудыг химийн асар хүчтэй хороор хордуулан устгажээ. Одоо АНУ дэлхийн хүн амыг бөөнөөр өвчлүүлэн үхүүлэх коронавирус мэтийн биологийн (бактерлогийн) зэвсэг үйлдвэрлэх ажиллагааг дэлхий даяр эрчимжүүлж байна. Дэлхийг дангаараа жанжлах бодолтой дээрэмчин АНУ-аас болгоомжлогтун!!!
2022-04-05