Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банкны асуудлаар ордон дотор хүч мөхөствөл олон нийтэд хандана

img

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны асуудлаар байр сууриа илэрхийллээ. Засгийн газар 01 дүгээр сарын 27-ны өдөр Хөгжлийн банкны асуудлыг олон нийтэд ил болгож, хууль хяналтын байгууллагад шилжүүлж, одоогоор 150 гаруй тэрбум төгрөгийн төлөлт хийгдээд байна.

 

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "...Хөгжлийн банк байгуулагдаад Чингис бондын 1.5 тэрбум доллар , Самурай бондын 30 тэрбум иен, Хөгжлийн банк өөрөө 580 сая ам.долларыг босгосон. Хөгжлийн банкин дээр мөнгө төвлөрөнгүүт 2012 оны 12 дугаар сарын 15-ны Засгийн газрын 179 дугаар тогтоолын бодлогын зөвлөл байгуулсан. Энэ тогтоолоор Хөгжлийн банкинд ажиллаж байсан гадны мэргэжилтнүүдийг явуулж, мэргэжлийн зөвлөлгүй болж, улс төрчид Хөгжлийн банкны ТУЗ-д орсон. ТУЗ-ийн даргаар Ерөнхий сайд нь ажиллаж, бүх сайд нь ороод хуваагаад авчихсан.

 

Эрдэнэтийн 49 хувь, Дубайн гэрээтэй холбоотой бүлэглэл Хөгжлийн банкин дээр ч ажилласан. Энэ амар асуудал биш. Хөгжлийн банктай холбоотой 3.2 их наяд төгрөгийн 1.8 их наяд нь чанаргүй зээл. Энд хэдхэн компани байгаа. Тэнд Эрдэнэтийн 49 хувийг босгосон, 430 орчим сая ам.доллар дээр орсон санхүүгийн схем бүхэлдээ байгаа. Эзэд нь тэднийг дэмжсэн хууль хяналт байгууллага, шүүгчид хамтдаа байгаа. Энэ схем Дубайн гэрээг байгуулсан схем дээр хамтдаа оролцсон. Нөгөө л яриад байдаг хэдэн хүнтэйгээ тэмцээд явж байна.

 

Б.Баттөмөр гишүүний зарласан 20-иод хүн мөсөн уулын дөнгөж орой. Үүний цаана нэр бүхий томоохон улстөрчид, бизнесменүүд, сонгуулийнх нь зардлыг төлөөлсөн утсан хүүхэлдэй болгосон улстөрчид гарч ирнэ.

 

Хөгжлийн банкны асуудал сөхөгдөж, эхний хүмүүст таслан сэргийлэх арга хэмжээ авч, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хурааж авахад хамгийн түрүүнд хэн хэн цочиж байна, тэр бүхэн үүний ард байгаа.

 

Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгойн асуудал шийдэгдсэн шиг Хөгжлийн банкны асуудал шийдэгдэнэ гэдэгт бүү эргэлзээрэй. Ордон дотор хүч мөхөствөл би олон нийтэд хандана" гэсэн байр суурийг илэрхийллээ. 

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
zob zob nogoo xed gedeg Elbeg dorj erdenebileg enxbold
2022-04-05
zochin:
zob zob nogoo xed gedeg Elbeg dorj erdenebileg enxbold
2022-04-05
zochin:
elbegdorj erdenebileg
2022-04-05
Иргэн:
Ард бидний дэмжлэгийг авна гэвэл эхлээд бүх хулгайг ил болгооч ээ, хулгай хийсэн хүн бүрийг ил гаргах хэрэгтэй байна аа, ХБ-аас хулгай хийсэн, нүүрсний төлбөрөөс цавчаа хийдэг хүмүүсийг ил болгоорой. Бид ЕС-г дэмжинэ ээ!!!
2022-04-05
irgen:
zuv shuu
2022-04-05
Иргэн:
Хулгайтай холбоотой бүх хүнийг ил гаргаач ээ, ард бид үүнийг мэдэх эрхтэй, мөн төлөхийг шаардах эрхтэй. Хуулийн дагуу арга хэмжээг хохирол учруулсан хүмүүст авахыг шаардах эрхтэй.
2022-04-05
Eрөнхий сайдыг дэмжиж байна.
2022-04-05
zochin:
Tultal ni demjine
2022-04-05
Zochin:
Олон түмнийхээ дэмжлэгийг авах нь зөв шүү. Хүлээж болохгүй.
2022-04-05