Л.Оюун-Эрдэнэ: Төв банкны Ерөнхийлөгч огцрохгүй, ажлаа хийнэ

Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, валютын нөөц, ханшид савлагаа үүссэн энэ цаг үед Монголбанкны удирдлагаас хариуцсан нэхсэн тохиолдол цөөнгүй гарсан. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төв банкны ерөнхийлөгчийг хамгаална гэдгээ өнөөдөр хэллээ.
Тэрбээр "Би бууж өгөхгүй, хүнд нөхцөл байдлыг иргэдтэйгээ хамт даваад гарна. Амаргүй цаг үед албан тушаалтан алдаа гаргавал хариуцлага тооцож байгаа. Гэхдээ ажлаа хийж байгаа хүнийг Ерөнхий сайд хамгаалах үүрэгтэй.
Монголбанк УИХ-ын харьяа байгууллага. Ямар ч хүн төв банкны ерөнхийлөгч байсан энэн хүнд цаг үе. Төв банкинд хэдэн үзэгдэл шүгэлдээд байгааг би сонссон. УИХ-ын гишүүд дээр ороод төв банкны дараагийн Ерөнхийлөгч болно гээ явж нөхөд дуулдсан. Залуусаа амбицаа татаж сураарай. Эрх баригч намын даргын хувьд аятайхан байгаарай гэж хэлье. Ийм нөхцөл байдал үүсээд байхад албан тушаалын дон шүгэлдэж, далжигнаад хэрэггүй гэдгийг хатуухан хэлье.
Төв банкны Ерөнхийлөгч огцрохгүй, ажлаа хийгээд явна. Хүнд цаг үеийг сөрөөд зогсч байгаа төрийн албан хаагчаа хамгаална, хэнээс ч айхгүйгээр" хэмээн хатуухан байр суурь илэрхийлэв.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ