Украины сөргөлдөөнийг хэлцлийн замаар шийдвэрлэхийг БНХАУ уриалав

img

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебатай утсаар ярилцсан талаар ВВС агентлаг мэдээлжээ. Энэ үеэр Ван И Украин дахь сөргөлдөөнийг хэлцлийн замаар шийдвэрлэхийг уриалсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ нь гуравдугаар сараас хойш хоёр орны хооронд өндөр төвшинд утсаар яриа хэлэлцээ хийсэн анхны тохиолдол гэнэ. Утсаар ярилцах санаачилгыг Украины тал гаргасан гэж Бээжин мэдэгджээ.

 

"Дайн эрт орой хэзээ нэгэн цагт дуусдаг. Хамгийн гол нь шаналлыг даван туулж, Европт аюулгүй байдлын тэнцвэртэй, үр дүнтэй, тогтвортой механизм тогтоох нь чухал" хэмээн Ван И мэдэгдсэн байна.

 

Хятад улс Украинтай нөхөрсөг дипломат, худалдааны нягт харилцаатай хэдий ч Оросын дайралтыг шүүмжлэх эсвэл Москвагийн үйлдлийг түрэмгийлэл гэж нэрлэхээс БНХАУ урьдын адил татгалзсаар байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сунжирсан дайн
2022-04-05