Л.Оюун-Эрдэнэ: Зохицуулалт хийхгүй бол шатахууны үнэ 1000 төгрөгөөр нэмэгдэнэ

img

 

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад буй. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд мэдээлэл хийж байна.   

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Дэлхийн II дайнаас хойш олон улсын энх тайван байдал, олон улсын гэрээ хэлэлцээр тогтсон дэг жаяг асуудалд амаргүй нөхцөл байдал үүссэн. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдсан.

 

Монгол Улс түдгэлзсэн байр суурьтай асуудалд хандсан. Нэг үгээр хэлбэл, геополитикийн том асуудал. Нэг өдөр, эсвэл нэг цаг хугацаанд үүссэн асуудал биш гэдэг байдлаар Монгол Улс хандаж ирсэн. Цаашид ч ийм байр сууринд байна. Гэхдээ Монгол Улс асуудлыг эвээр шийдвэрлэх ёстой гэдэг агуулгаар олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудтай идэвхтэй Гадаад харилцааны яам нэг цонхоор ажиллаж ирсэн. Цар тахлын хоёр жилийн хугацаанд маш хүнд цохилтод орж, ачаа тээврийн эргэлт удааширсан. Эдийн засаг сэхээний орон дээр хэвтсэн. Сэргэлт мэдрэгдэж байсан олон улсын эдийн засагт тодорхойгүй байдал дахин бий болсон.

 

Дэлхийн банк санхүүгийн байгууллагын тооцооллоор олон улсын түвшинд шатахууны үнэ дунджаар 64-70 хувиар өсөх хандлага гарч байна. Үүнд Монгол Улс ч багтах төлөв байдалтай байна. Сүүлийн 10 гаруй хоногт дэлхийн хүн амын нийт хэрэглээний 41-50 хувийг эзэлдэг Улаанбуудайн үнэ 45-50 хувь өсч, НҮБ-ын Хүнс ,хөдөө аж ахуйн байгууллагын тооцооллоор дэлхийд хүнсний хомстол үүсэж болзошгүй нөхцөл байдал үүсч байгааг дүгнэлээ. Энэ асуудал даамжирвал багадаа 8-13 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй гэдгийг тооцжээ.

 

Хэдийгээр манай улсад цар тахлын нөхцөл байдал намжмал байгаа боловч хоёр хөрш болон бүс нутгийн хэмжээнд халдварын давлагаа явагдаж байна. Тиймээс коронавирус халдварын эсрэг вакцины дөрөвдүгээр тунг идэвхжүүлж, бэлтгэл байдлаа хангах нөхцөл байдалтай нүүр тулж байна.

 

Энэ нь зөвхөн эрүүл мэндийн асуудал биш. Агаарын хил, хуурай замын тээвэр нь 100 хувь хоёр хөрш орноос хамааралтай манай улсын хувьд тээвэр экспорт, импортын тэнцэлд томоохон сорилт үүсэх нөхцөл байдалтай нүүр тулж байна. Тиймээс Засгийн газраас Үндсэн хуулийн 5.4 дэх хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 8.5 дахь хэсгийг тус тус үндэслэн Олон улсын хурцадмал нөхцөл байдлаас үүдсэн гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн хомстол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг дагалдах хууль тогтоомжийн хамт УИХ-д өргөн барилаа. Уг хууль батлагдсанаар Засгийн газраас мах, гурил, газрын тос зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүнд Засгийн газар оролцох, зохицуулалт хийх эрх зүйн орчин бүрдүүлнэ гэж ойлгож болно.

 

Мөн нөөц бүрдүүлэх, агуулах сав бэлтгэх, хөнгөлөлттэй зээл олгох, үнэт цаасаар баталгаа гаргах газрын тосны бүтээгдэхүүн импортын болон гаалийн албан татварт Засгийн газар зохицуулалт хийдэг байх, мах гурил болон газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой байлгах зорилгоор тухайн чиглэлийн аж ахуй нэгжүүдэд эргэлтийн хөрөнгө, урьдчилгаа төлбөр шаардлагатай хөнгөлөлттэй санхүүжилт олгох, мөн ханшийн зохицуулалттай зарим асуудлыг хуулиар авах нөхцөл байдал үүсч байна гэж үзэж байгаа. 

 

Засгийн газар мөнгөний бодлогод оролцож болдоггүй. Үүнийг хуулиар хязгаарласан байдаг. Гэвч өнөөдрийн нөхцөл байдалд Засгийн газраас Монголбанкид валютын нөөц бүрдүүлэх, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхээс өөр гарцгүй нөхцөл байдалд орж байна. Тиймээс Засгийн газраас хяналт тавих, хууль хяналтын байгууллагыг татан оролцуулах, хил хязгаараа чангатгах зайлшгүй шаардлага үүсч байна. 

 

...Хэлэлцээрүүдийг Засгийн газраас хийхгүй бол Монголбанк дангаараа хүч мөхөсдөж байгаа нөхцөл байдал үүсч байна. Тиймээс уг хуулийн хоёр дахь бүлэг заалт тодорхой хугацаанд  Засгийн газар мөнгөний бодлого болон сангийн бодлого дээр Төв банктай хамтарсан хариуцлага хүлээх эрх зүйн орчин гэж ойлгож болно.

 

...Бид зохицуулалт хийхгүй бол шатахууны үнэ 1000 төгрөгөөр нэмэгдэх нөхцөл байдал үүсч байна" гэж мэдээллээ.

 

 

 

 

М.Насан 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энэ хүнд үед ямарч бараа бүтээгдэхүүн үйлчилгээгий үнэд хязгаар тогтоож өгөх хэрэгтэй. Ингэснээр төгрөгийн ханшийг тогтоон барьж чадна. Их л эсэргүүцэх байх. Эсэргүүцлийг тоох хэрэггүй
2022-04-05
хмм:
Та нар Украйнд 200.000доллар өгнө гэсэн. Одоо Орос нь уурлаад бэнзинээ өгөхгүй гэвэл та нар хариуцаж огцороороо
2022-04-05