ОХУ-д халдварын тохиолдлуудын 80 хувийг стелс-омикрон эзэлж байна

img

Коронавирусийн ВА.2 штамм буюу стелс-омикрон  хувилбар Орост шинээр илэрч буй халдваруудын дийлэнх тохиолдлыг эзэлж байгаа гэнэ. Энэ талаар Оросын хэрэглэгчийн хяналтын газрын генийн инженерчлэл, биотехнологийн хүрээлэн мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, стелс-омикроны эзлэх хувь нэмэгдэж, одоо шинээр бүртгэгдэж буй нийт тохиолдлын 80 хувийг энэ штамм эзэлж байгаа гэнэ. Үүний дараа ВА.1 штамм буюу омикрон хувилбар ихээхэн тархаж байгаа бөгөөд шинээр илэрч буй халдварын тохиолдлын 12 хувь нь омикрон хувилбараар үүсгэгдсэн байгаа аж. 

 

Энд дуулгахад, Орос, Хятадад стелс-омикрон хувилбар хурдацтай тархаж байгаа талаарх мэдээлэл гарсаар байгаа юм. Түүнчлэн Хятадад коронавирусийн халдвар голомтлон дэгдэж байгаа бөгөөд омикроны шинэ хувилбар илэрсэн талаарх мэдээлэл гарч байлаа. Одоогоор энэ хувилбарын талаарх тодорхой мэдээлэл гараагүй, эрдэмтэд судалж байгаа гэж Жэнминь жибао сонин мэдээлжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мөнхжаргал:
Хи хи хи
2022-04-05
Орост өдөрт 40 мянганорчим халдвар илэрч баллаж байгаа ч энэндээ анхаарахтай мантай, дайндаа хэрхэн ялгуусан Оросын арми фашист Украйнуудыг бут ниргэж баллаж байгаа тухай, ерөнхийлөгч Путин яаж цэцэн мэргэн шийдвэр гаргаж байгаа тухай бүх мэдээлэлийн хэрэгсэлээр нь зогсоо зайгүй ярисаар 40 хонолоо.Ийм олон хоног гайхамшигт ялалт байгуулаад байхад нь яасан ч дуусдаггүй фашистууд байдаг ч юм.
2022-04-05
Мөнхжаргал:
Хи хи хи
эд нар ковидтой манатай байгаа юм бишүү
2022-04-05
StealthOmicron:
Ashguidee hundhen huvilbar baigaasai
2022-04-05