Хатан хаан II Елизаветагийн хүү өөр нэг дуулианд нэр холбогджээ

Насанд хүрээгүй охиныг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдсан шуугиан нь намжаагүй байтал ханхүү Эндрю дахин нэг дуулианд нэр холбогджээ.
Энэ удаад Йоркийн гүн Эндрю болон түүний салсан эхнэр Сара Фергюсон нарыг луйврын хэрэгт сэжиглэгдэж байгаа гэнэ. Тэдний эсрэг шүүхэд гаргасан нэхэмжлэлд, хэдэн жилийн өмнө Туркийн 70 настай иргэн Небахат Исбилен болон түүний бизнес түнш Сельман Теркээс тэд нэг сая долларыг "шагнал" болгон авсан гэж өгүүлжээ.
Хэргийг тодруулбал, Туркийн иргэн эмэгтэй нөхөр нь хоригдсоны дараа Британиас хөрөнгөө гаргах зорилготой байжээ. Ингээд бизнес түнш Терк нь Исбиленд туслахыг зөвшөөрч, ханхүүгийн эхнэр Сара Фергюсоны данс руу ихээхэн хэмжээний мөнгө шилжүүлэхийг хүссэн байна. Эмэгтэй хүсэлт ёсоор шилжүүлсэн ч энэ мөнгийг "хатагтай Исбилений хүсэлттэй хамааралгүй зорилгоор ашигласан" гэдэг нь шүүхийн мөрдөн шалгалтаар тогтоогджээ.
Ингээд ханхүү Эндрю шүүхийн шийдвэрээр нэг сая долларыг төлсөн байна. Гэхдээ цаашид нэхэмжлэгч талын өмгөөлөгчтэй уулзах, тэдний бусад хохирлыг төлөхөөс татгалзсан гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ